Өрсөлдөгч тамирчнаа 53 минутын өмнө хүлээжээ

Хуучирсан мэдээ: 2018.11.05-нд нийтлэгдсэн

Өрсөлдөгч тамирчнаа 53 минутын өмнө хүлээжээ

Өрсөлдөгч тамирчнаа 53 минутын өмнө хүлээжээ

Дэлхийн 15 орны даамчид өрсөлдсөн өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Беларусын Гомель хотод өнгөрөгч долоо хоногт болсон. Тус тэмцээний онцлох тамирчнаар Зааны ясан эрэг буюу Бүгд Найрамдах Кот-Дивуарын даамчин Тра Биба Ахилл Абел тодорч, тоглолтдоо хэрхэн анхаарлаа төвлөрч чаддагаа харуулсан юм.

Залуучуудын ангилалд өрсөлдсөн Ахилл Абел зургадугаар өргийн тоглолт эхлэхээс 53 минутын өмнө суудлаа эзэлж, өрсөлдөгчөө хүлээжээ. Өрсөлдөгч нь Суринам улсын Арвейн байсан аж. Тоглолт эхлэхээс бүтэн цагийн өмнө өрсөлдөгчөө хүлээж, өөрийнхөө анхаарлыг төвлөрүүлж байсан Ахил Абелд энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медаль ч ойрхон байжээ. Тэрбээр дөрвөн хожил, гурван тэнцээ, хоёр хожигдолтойгоор 11 оноогоор шагналт тавдугаар байрыг эзэлсэн аж. Түүний төрөлд нийт 34 даамчин өрсөлдсөн бөгөөд Монголын тамирчид 9, 25, 29, 30-р байрт оржээ.

Ч.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж