Ч.Улаан: Төсвийн хөрөнгийг нэг хүн хувааж, зардаг тогтолцоо бий болсон | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ч.Улаан: Төсвийн хөрөнгийг нэг хүн хувааж, зардаг тогтолцоо бий болсон

Ч.Улаан: Төсвийн хөрөнгийг нэг хүн хувааж, зардаг тогтолцоо бий болсон

УИХ-ын гишүүн Ч.Улаантай 2019 оны улсын төсөв болон улс төрийн хүрээнд өрнөж буй зарим үйл явдлын талаар ярилцлаа.


ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО ИРЭХ ОНЫ ТӨСВИЙГ САЙЖРУУЛЖ ЧАДСАНГҮЙ

УИХ өнгөрөгч Баасан гаригт 2019 оны төсвийг баталлаа. Таны бодлоор ирэх жилийн төсөв иргэд болон аж ахуйн нэгжид хэр өгөөжтэй чамбай  төсөв болсон бэ?

-Ер нь жил жилийн намар УИХ-ын хийдэг гол ажил бол төсөв батлах явдал юм. Төсөв бол байнгын ажиллагаатай парламентын тасралтгүй хийдэг ажлын нэг нь. Жилийн туршид төсөв ярьж, төсвийн асуудлыг шийддэг. Энэ жил, хуулийн хугацаандаа багтаж ирэх жилийн төсвийг баталлаа. Энэ бол нэг алхам. Таны асуусанчлан төсөв хэр чамбай болсон бэ гэдэгт сайн эсвэл муу боллоо гэж салангид авч дүгнэх нь буруу юм. “Гэрэл байдаг учраас сүүдэр бий” гэж ярьдаг. Үүнтэй л адил ойлголт юм.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөвт бодлого чиглэл дээр нэлээд боловсронгүй хандсан байсан. Улсынхаа өрийг багасгая, өрийн дарамт, ачааллаа багасгая зэрэг асуудалд ач холбогдол өгч ажилласан. Төсвийн сүүдэртэй тал нь гэвэл хөрөнгө оруулалтын объектын тоог хэт өсгөж, зураг төсөлгүй олон обьектыг суулгасан. Би хувьдаа УИХ төсвийг батлахдаа оруулж ирсэн хувилбараас нь хэд дахин илүү сайжруулах ёстой л гэж боддог. Гэтэл тэгж чадаагүй. Сайжруулах боломж бий юу гэвэл бий. Өнөөдөр эдийн засаг харьцангүй өсөлттэй мөн ОУВС-гаас дэмжлэг авч, дэлхийн зах зээл дээр манай стратегийн бараа бүтээгдэхүүний үнэ ханш боломжийн өндөр байгаа ийм таатай нөхцөл дээрээ тулгуурлаж төсвийнхөө үзүүлэлтийг бага ч гэсэн сайжруулаад авах боломж байгаа. Би аливаа асуудалд хандахдаа үүнээс илүү сайн болгож болох байсан уу гэдэг асуултыг байнга өөртөө тавьдаг л даа. Ямар ч асуудлыг анхны хувилбараас илүү сайн байлгаж болох байсан уу, тэр боломжийг бид ашиглаж чадсан уу гээд төсвийг авч үзвэл бид боломжийг ашиглаж чадсангүй. Засгийн газрын оруулж ирсэн төсвийн чанарын үзүүлэлтийг УИХ хэлэлцэхдээ сайжруулах бус харин эсрэгээрээ дордуулсан гэж би дүгнэж байгаа. Өөрөөр хэлбэл, Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийг сайжруулж чадсангүй, ажил хэрэгч хандсангүй. Тиймээс би хэд хэдэн асуудалд сэтгэл дундуур байгаа.

-Тухайлбал?

-Төсөв гэдэг УИХ-ын өөрийнх нь бизнес шүү дээ. Үүн дээр гишүүн болгон тооцоо судалгаатай оролцож, саналаа хэлж ажиллах ёстой. Гэтэл Төсвийн байнгын хороон дээр ингэж ажиллах боломж бүрдсэнгүй. Ажлын хэсэг байгуулж, ажлын хэсэгт асуудлаа хариуцуулаад л үлдсэн. Уг нь бол ажлын хэсэг тодорхой асуудлыг судалж, боловсруулаад Төсвийн байнгын хороонд оруулж хэлэлцүүлснийг гишүүд тал талаас нь шүүгээд, ажлын хэсгээс гаргасан саналаас энэ нь зөв, энэ санал нь оновчтой байна. Сайжруулах ийм боломж байна гэдэг хандлагаар төсвийг хэлэлцэх ёстой юм л даа. Гэтэл УИХ хэлэлцэх үеэр төсөв эзэнгүй юм шиг л байлаа. Яагаад гэвэл бага зэрэг эгзэгтэй асуудал гараад ирэнгүүт л Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн  “Ажлын хэсэг тэгж үзсэн юм билээ” гэж л хариулдаг. Уг нь Төсвийн байнгын хороо мэргэжлийн байнгын хороо. Мэргэжлийн байнгын хороо гэдэг нь өөрөө төсвийг сайжруулах үүргийг хүлээдэг. Засгийн газар өөрийнхөө түвшинд төсвийг муугүй боловсруулж оруулж ирсэн. Үүнд нь сайжруулах асуудал байна уу, үгүй юу гэдгийг УИХ-ын 76 гишүүн ухаанаа уралдуулж ажиллах ёстой байхгүй юу. Үүний үр дүнд сайн төсөв болж гарна. Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэнг би хувьдаа ойлгохгүй байгаа. “ОУВС төсвөө сайжруулж болохгүй гэж хэлсэн” гээд их сонин байр суурь илэрхийлж байна. Яалаа гэж ОУВС ингэж хэлэх вэ дээ. Харин ч төсвийг  ажил хэрэгчээр хэлэлцээд, үзүүлэлтээ сайжруулаад баталчихвал ОУВС бидэнд баяр хүргэнэ шүү дээ. Гэтэл байнгын хорооны дарга нь маш буруу ойлголттой явж байна. Эдийн засгийн судлаач сонинд өгсөн нэгэн ярилцлагадаа “Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийг сайжруулж баталж чадахгүй. Яагаад гэвэл Төсвийн байнгын хорооны дарга нь чадвар муутай. Мөн ашиг сонирхлын зөрчилтэй” гэж хэлсэн байсан. Ний нуугүй ярихад, батлагдсан төсвийг хараад би оноод хэлчихэж дээ гэж бодож байгаа.

Б.ЧОЙЖИЛСҮРЭН ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООГ МЭРГЭЖЛИЙН БАЙНГЫН ХОРООНЫХ НЬ ЗАРЧМААР АЖИЛЛУУЛААГҮЙ

Төсвийн үзүүлэлтийг сайжруулах ямар боломж байсан  бэ?

-Орлогоо оновчтой зөв дайчлаад, төсвийнхөө алдагдлыг багасгах байсан юм. 5.3 хувийн алдагдал бол маш өндөр. Нэг функтээр багасгалаа гэхэд энэ нь цаанаа эерэг үзүүлэлт. Мөн хууль зөрчсөн, хуулийн шаардлагад нийцэхгүй байгаа зүйлсээ засаад, зураг төсөвгүй объектын тоог нь цөөлөх ёстой. Ингэвэл төсөв сайжирна. Төсөв батална гэдэг зөвхөн өнөөдрийн үйл хэрэг биш. Төсөв бол хол, ойрын эерэг, сөрөг үр дагаврыг тооцож батлагддаг том төрийн бодлого юм. Хөрөнгө оруулалтаа хамаагүй нэмчихээр ирэх жил дуусгаж чадаагүй объектууд үлдэнэ. Дараагийн жилүүдэд дуусгахын тулд нэмэгдэл дахин шаардана. Хэрвээ хөрөнгө гаргаж чадахгүй бол царцсан барилгууд л олноор нэмэгдэнэ. Энэ мэт эерэг, сөрөг үр дагавруудыг тооцож төсвийг баталж боловсруулах ёстой. Харамсалтай нь, ингэж чадсангүй. Би Байнгын хорооны даргатай санал нэгдэхгүй байгаагаа шууд хэллээ. Ажлын хэсгийн ахлагчийн зарим байр суурийг мөн ойлгохгүй байгаа. 2019 оны төсвийг батлах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Д.Оюунхорол хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бид зөвшилцлийн замаар бүх асуудлыг шийдчихсэн. Аль ч тойргийг илүү авч үзээгүй” гэж хэлсэн байна билээ. Ямар зөвшилцөл хэнтэй хийчихэв  гэж гайхаж л байна.

– Тав, найман тэрбумаар нь хуваая гэж гишүүдтэй зөвшилцсөн юм биш үү. Тухайлбал, та ч гэсэн  тойрогтоо юу хийх тухай саналаа ч оруулсан байх, тийм үү?

-Таван тэрбум гэж байхгүй. Энэ нь ийм учиртай юм. Засгийн газраас орж ирсэн төсөв дотор Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэх хөрөнгө оруулалт 189 тэрбум төгрөг гэсэн үнийн дүн орж ирсэн. Гэтэл хяналтын явцад юу болсон бэ гэвэл 189 тэрбум төгрөгөөс тухайн аймагт оногдож байгаа дүнг тодорхой обьект болгох нэрийдлээр эзэнтэй болгох ажлыг УИХ-ын гишүүдээр хийлгэсэн байхгүй юу. Түүнээс биш төсвийг нэмээд л гишүүдэд таван тэрбум хуваасан асуудал огт байхгүй. Үнийн дүнгээр байгаа обьектыг тодорхой хуульд нийцүүлээд обьект болгоорой гэхэд нь зарим гишүүн яг хуульд  нь нийцүүлээд зураг төсөвтэй обьект оруулсан. Ингэж оруулж ирсэн гишүүн цөөхөн. Гэтэл бусад гишүүн үүгээр далимдуулан зураг төсөвгүй обьектууд нэмээд оруулсан. Ийм тооцоололгүйгээс үүдэж  зардал нэмэгдэнэ. Уг нь хэлэлцүүлгийн явцад энэ бүгдийг засчих бололцоо байсан.  Төсвийг сайжруулах боломж байсан ч авч үзсэнгүй л гэж  би хэлнэ. Орж ирсэн сайн үзүүлэлтүүдийг  зарим талаараа муудуулчихсан.

-Хэрэв Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх оны төсөвт хориг тавилбал таны хэлсэнчлэн сайжруулах боломж бүрдэх болов уу?

-Хориг тавиад засах нэг арга байна. Эсвэл Засгийн газар оруулсан төсвөө татаж аваад, саналуудыг нь судалж үзээд, Ерөнхийлөгчийн тавьж байгаа саналуудаас тусгаж, сайжруулаад төсвийн гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлэг хийх нэг арга зам байсан. Ерөнхийлөгчийн хоригоос гадна он гаргаад төсөвт тодотгол хийж дахин авч үзэх арга зам байна. Би ярилцлагынхаа эхэнд Монгол Улсын Их хурал бол байнгын ажиллагаатай парламентын хувьд төсвийг тасралтгүй жилийн турш хэлэлцдэг гэж хэлсэн нь ийм учиртай. Тийм учраас төсвийг цааш  нь  чамбайруулах сайжруулах бололцоо арга зам байгаа гэж би бодож байгаа.

 -Төсөвт цугласан хэдэн төгрөгөөрөө замаа тавих уу, эмнэлэг барих уу алийг нь хийх вэ гэсэн олон сонголтын өмнө шийдвэр гаргадаг байсныг төр хувийн хэвшилтэй хамтарч, шаардлагатай бүтээн байгуулалтуудыг концессын гэрээгээр гүйцэтгүүлдэг болсон нь өнөө хэр концесс тойрсон асуудал үргэлжид хэл ам дагуулж ирсэн. Ирэх оны төсөвт тусгагдсан концессууд ч гэсэн асуудал дагуулж байгаа. Энэ тал дээр та байр сууриа илэрхийлнэ үү?

-Ирэх онд концессын хэд хэдэн обьект байгаа. Ер нь бол концессыг нэлээн ул суурьтай, нухацтай авч үзэж асуудалд дүгнэлт хийх ёстой юм. Концессоо цэгцлээч гэж гурван ч тогтоол гарсан. Эдэн дунд барих, шилжүүлэх нөхцөлөөр концесс битгий хийгээрэй гэж хүртэл тогтоол гарч байсан. Гэтэл ирэх онд барих шилжүүлэх, нөхцөлөөр концесс орж ирж байна. Үүнд Үндэсний Аудитын газрынхан дүгнэлт хийсэн юм билээ. Одоо ажил нь хийгдээд дууссан учир аж ахуй нэгжүүдийг хохироохгүй санхүүжилтыг нөхөх нь зүйтэй гэдэг бол нэг талаасаа зөв.

Концессын обьект, улсын төсвөөр хийгдэж байгаа обьект хоёрын хооронд 2-3 дахин үнийн зөрүү гардаг. Өөрөөр хэлбэл, концессын обьектод хяналт байдаггүй. Ний нуугүй хэлэхэд, цаад тал санаандаа орсон мөнгөө тавьж байгаа. Зарим обьект бол зээлийнхээ хүүгийн төлбөрийг суулгасан юм гэж тайлбар өгч байгаа обьект хүртэл бий. Тийм учраас концессын асуудалд болгоомжтой хандах байсан юм. Харамсалтай нь, мөн л огт анхаарал хандуулсангүй.

Төсвөө хэдэн гишүүд яриад л өнгөрлөө. Шударга ёс, зарчмын үүднээс ярих юм бол тухайн аймагт хуваарилагдаж байгаа төрийн дэмжлэгийг Монгол Улсын бүх аймаг жигд хүртэх эрхтэй. Төсөв бол төрийн дэмжлэгийг тодорхойлдог. Монгол Улсын төр тухайн  аймгийг яаж дэмжиж байна вэ  гэдгийг төсвөөр илэрхийлдэг гэсэн санаа. Төсөв өөрөө улс төрийн бодлогын тоон илэрхийлэл. Тэр дүн дотроо улсын төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөрөнгө оруулалт концессоо оруулаад дүнгээ гаргах ёстой. Гэтэл концесс гэж тусад нь нэг зүйл авчраад л аймгуудын төлөвлөсөн хөрөнгөд нэг аймагт бөөнөөр нь нэмээд хаяхаар аймгуудын хооронд ялгаа гарч байна. Өнөөдөр улсын төсвийн хөрөнгө оруулалтыг аваад үзвэл 30 хүртэл тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай зургаан аймаг байгаа. Гэтэл 50 тэрбумаас илүү дөрвөн аймаг байна. Бусад аймгийн дунджаас хоёр дахин өндөр дөрвөн аймгийг яагаад онцгой дэмжээд, яагаад зургаан аймгийг нь дутуу дэмжээд байгаа юм гэдэг нь төсвийг батлах ажлын хэсгийн ахлагчийн хэлсэн аль нэг тойргийг илүү дэмжээгүй зөвшилцөл хийсэн гэдэг нь хаана байна. Засгийн газраас орж ирсэн төсөвт хөрөнгө оруулалтыг орон нутагт жигд хуваарилж үр ашгийг нь дээшлүүлнэ гэж тусгагдсан. Гэтэл энэ  бодлого УИХ дээр эвдэгдсэн.

-Аль дөрвөн аймаг 50 тэрбумаас илүү хөрөнгө оруулалт авч байгаа юм бэ?

-Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий гэсэн дөрвөн аймаг байгаа.

– Жигд хуваарилна гэдгийг манайхан хэт туйлшраад 300 суманд 300 сургууль эхлүүлээд гурван жил барина гэж ойлгодог. Гэтэл эдийн засагчид нь 100 сургууль барьчихаач гэж хэлээд байдгийг огт хүлээж авдаггүй?

Энэ нь сонгуулийн тойрог хуваасан гажуудлаас үүдэлтэй. Сонгуулийн тойргийг хуваасан гажуудал нь төрийн бодлого тодорхойлох үндэс болсон. Яагаад гэвэл тойргоор хөрөнгө оруулалтыг хувааж эхэллээ. Үүнээс болоод төрийн бодлого  дээд зэргээр гажуудаж эхэлж байгаа юм. Энэ нь тун буруу. Яагаад буруу вэ гэдэгт хамгийн тод жишээ хэлье. Дорнод аймаг 72 мянган хүн амтай. Хэнтий аймаг 67 мянган хүн амтай. Сүхбаатар аймаг 60 мянга орчим хүн амтай. Гэтэл Дорнод аймаг хамгийн их газар нутагтай, мөн хүн ам олонтой гээд хоёр тойрогтой. Хэнтий аймаг нь дээрх хоёр аймгаас газар нутгаар бага, хүн цөөн атлаа гурван тойрогтой. Нөгөө хоёр аймгаасаа газар нутаг хүн амаараа дутуугүй мөртлөө Сүхбаатар аймаг нь ганцхан тойрогтой. Ийм гажуудалтай суурин дээр төрийн бодлогыг тодорхойлж болохгүй.

-Тэгэхээр Сонгуулийн тухай хууль, Үндсэн хуулиа өөрчлөх шаардлага бий гэсэн үг?

-Сонгуулийн хуулийг өөрчлөх ёстой. Дээрээс нь Сонгуулийн хуулийн гажуудал эдийн засагт маш том дарамт болж байна. Жижиг тойргууд Монгол Улсын нэгдмэл байх зарчмыг сулруулж байна. Гишүүн бүр тойрог руугаа юм чангааж байна. Тэрийг Байнгын хороон дарга их зөвтгөж, тойрогт очихоор ингэдэг шүү дээ гэж ихэд эвлэрэнгүй хандаж байна билээ. Би бол үүний эсрэг байр суурьтай байгаа. Нэн түрүүнд  Монгол Улсын эрх ашгийг харах ёстой. Саяхан Оюутолгойн нэг захирал хэвлэлд өгсөн яриандаа “Бид Оюутолгойг ашиглаж байгаа учраас Ханбогд сумыг хөгжүүлж байгаа” гэж хэлсэн байсан. Ийм явцуу ойлголт байж болохгүй. Оюутолгой  зөвхөн Ханбогдынхны өмч биш шүү дээ. Монголын ард түмний өмч. Монгол Улсад нийтэд нь хүртээмжтэй бүтээн байгуулалт хийх ёстой. Үүнтэй адил Сонгуулийн хуулийн гажуу тогтолцоон дээр төрийн бодлого тодорхойлсон нь буруу байгаа юм.

-Сонгуулийн тухай хууль намрын чуулганаар хэлэлцэгдэх гол асуудлын нэг. Ирэх 2020 оны УИХ-ын сонгуулийн систем жижиг 76 тойргоор явагдана гэж хуулийн төсөлд тусгасан байсан. Тэгвэл таны хувьд сонгуулийн системийн аль хэлбэрийг илүүд үздэг вэ?

-Монгол Улсад олон мандаттай томсгосон пропорциональ систем илүү зохино. Сонгогч өөрөө шууд гишүүнээ сонгосон энэ тохиолдолд Үндсэн хуулийн зөрчил байхгүй. Хамгийн том ач холбогдол нь Монгол Улс нэгдмэл улс гэдэг тэр концепцтой илүү нийцнэ. Бүгд Монгол Улсынхаа төлөө санаа зовно. Жалга довны үзэл байхгүй болно. Төсвийн зарцуулалтыг том бодлогоор авч үзнэ. Хамгийн том дэвшил нь өнгө мөнгөний нөлөө орж ирэх боломж байхгүй болно. 76 жижиг тойрогт өнгө мөнгөний нөлөө дээд зэргээр орох боломжтой. Мөн гаднынхан тодорхой зорилгоор мөнгө гаргах юм бол УИХ-ыг бүрдүүлэх бүрэн бололцоотой. Монгол Улсын нэгдмэл байдал алдагдаад байгаагийн шалтгаан нь жижиг тойргууд байгаа учраас хоорондоо толхилцоод улсаа хөгжүүлэхгүй байна.

Монгол Улс 1990 оноос хойш сонгуулийн системийн байж болох бүх хувилбарыг туршиж үзсэн. Ганцхан пропорциональ системээс зайлсхийж байгаа. Яагаад гэвэл  сонирхол нь маш явцуухан. Улсын хэмжээнд аваад үзэхээр танигдаагүй эсвэл  шинээр орж ирэх гэж байгаа нэр дэвшигчдэд хаалттай систем юм. Үүнээс л болгоомжилж энэ системээс тойроод байгаа юм.

Уг нь бол парламент өөрөө мэргэшсэн, тогтвортой, чадварлаг байх гэсэн энэ зарчимд нийцэх хувилбар нь пропорциональ систем. Жижиг тойргоос сонгогдсон гишүүд төсвийг хэлэлцэхдээ хүртэл дунд болон урт хугацааны эерэг, сөрөг үр дагаврыг олж харахгүй байна. Тэд харахыг ч хүсдэггүй. Тэдэнд зөвхөн 2020 оны сонгууль л харагдаж байгаа. 2020 оны сонгуульд сонгогдож магадгүй гэсэн найдлага байдаг. Гэтэл ард түмэн тэднийг эргэж сонгох уу. Үгүй шүү дээ.

УИХ-ын гишүүд ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий компанид эн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авсан уг асуудалд та ямар байр суурьтай байна вэ. Та хэдэн жилийн өмнө Засгийн газрын тусгай сангуудыг цэгцлэх асуудлаар хуулийн төсөл өргөн барьж байсан ч дэмжигдээгүй удаатай?

-Тийм ээ. Засгийн газрын тусгай зориулалтын сангуудыг цэгцэлье гэдэг хуулийн төслийг 2013-2014 онд боловсруулж хоёр ч удаа өргөн барихад УИХ-аас дэмжлэг аваагүй. Тухайн үед АН эрх барьж байсан. АН-ын бүлэг, МАН-ын бүлгээр яриад эцэст нь сайд нар маань өөрсдөө дургүйцдэг юм. Яагаад гэвэл эрх мэдэл бүхий зарах мөнгө нь үгүй болчих гээд байдагтай холбоотой. Сайд болон Засгийн газар зээл өгөх ёсгүй. ЖДҮ-ийг хөгжүүлэх сан нь шинээр бизнес эрхэлж байгаа, хөл дээрээ зогсож амжаагүй, арилжааны банкнаас зээл авах чадваргүй шинэ бизнес эрхлэгчдийг дэмжихийн тулд тус санг бий болгосон. Түүнээс биш үйл ажиллагаа явуулаад хэвшчихсэн том акулуудад барьцаагүй бага хүүтэй, урт хугацааны зээлээр тэднийг дэмжих сан огт биш. Энэ нь жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн бодлогод харш үйлдэл. Дээрх сангийн бодлогод харш хууль бус үйлдлийг эрх мэдэл бүхий хүмүүс өөрийнхөө эрхэлж байгаа албан тушаал, эрх мэдлээ ашиглаж сангаас  зээлийг авч байгаа нь өөрөө хууль зөрчиж байгаа үйлдэл.

                                                       ЗАСГИЙН ГАЗАР ӨӨРӨӨ 40 ГАРУЙ САНТАЙ 

Уг нь эдгээр сангийн зээлийг Засгийн газар, яам өөрөө өгөлгүйгээр арилжааны банкаар олгох ёстой. Эрсдэлээ банк хариуцах ёстой. Зээлийг улс төрийн нөлөөнөөс ангид байлгахын тулд банкаар дамжуулах нь зөв. Харамсалтай нь, банкаар бус сангаар олгож ирсэн нь өнөөдөр асуудал дагуулж байна. Ер нь сайн шалгах  хэрэгтэй. Онцгой анхаарал татсан олон сан бий. Жишээ нь, Тариалан эрхлэлтийг дэмжих санд гэхэд л 30 гаруй тэрбум төгрөгийн дутагдал гарсныг Үндэсний Аудитын газраас тогтоосон.

-Ил гарсан нь одоогоор ЖДҮ-ийг хөгжүүлэх сан. Гэтэл үүний цаана 40 сан бий гэж та хэллээ. Энэ олон санг яаж цэгцлэх вэ?

-Цэгцлэхийн тулд эхлээд сангуудыг ялгах хэрэгтэй. Гэтэл өнөөдөр энэ олон сан төсвөөс хөрөнгө тасдаж тусгаарлаж авах л хөшүүрэг болсон. Сан өөрөө орлого олдоггүй. Төсвийн хөрөнгийг нэг хүн хувааж аваад л зардаг ийм механизм бий болчихсон байна. Тийм учраас хоёр салгая. Нэгдүгээрт, тусгай данс гэж байлгая. Тэр нь Засгийн газраас бодлогоор зохицуулж хөрөнгө мөнгийг тусгаарласан данс байх. Данс байна гэдэг нь Засгийн газраар орж, Сангийн яамд хянагддаг байна гэсэн үг. Хоёрдугаарт, төсвөөс ч мөнгө өгдөг, өөрөө ч орлого олдог өсөж арвижиж байдаг бол сан хэвээр нь үлдээх зэрэг тодорхой шаардлага тавьдаг болох хэрэгтэй. Жишээ нь, Нийгмийн даатгалын сан өөрөө орлогоо олно. Төсвөөс тодорхой дэмжлэг өгнө. Тэгээд өөрөө зарлага гаргана. Өснө. Өөрийнхөө мөнгийг оновчтой байршуулаад хөрөнгө оруулалт хийгээд өсгөөд явах бололцоотой.

-ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан нэр бүхий гишүүдэд ямар хариуцлага тооцвол зохистой вэ?

-Би мэдэхгүй. Ер нь бол болохгүй юм л хийчихсэн байгаа. Тэр нь илт ойлгомжтой.

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх цэвэрлэгээ хийгээд эхэллээ гэж улс төрийн хүрээнд өрнөөд буй зарим үйл явдлыг олон нийт харж байна. Та үүнтэй санал нийлэх үү?

-Олон нийт нийгмийн амьдралд болж байгаа үйл явцыг харж байгаа болохоор яаж дүгнэх нь тухайн хүн бүрийн л эрхийн асуудал. Хууль зөрчсөн үйлдэл гарч байгаа бол засаж залруулах л ёстой. Миний  амьдралдаа дагаж ирсэн зарчим бол хууль зөрчсөн үйлдлийг засаж байх ёстой гэсэн хандлага юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

72 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

МАНАН 2018-11-05 202.179.24.55

ТЭРБИШДАГВА ЭНЭ ХОЁР МИ ЭНХБОЛДЫН ФРАКЦЫН АРДЧИЛСАН НАМЫН САЙДУУД.

zochin 2018-11-05 77.136.83.38

shaadag lalar ve runisan hvvhen hulgaigaa golj nam damjin orj garch . bylduuchlan hadan gertee butsah chin bolloo

Zochin 2018-11-05 139.5.219.245

Eng fof nohor bna gemgvi tsarailsn gol ediin zasgg samarsn nohdvvdin ng yg u hiisen yum be ih hurlas buuggvi sangiin saidg heden uda hiisen

иргэн 2018-11-05 66.181.187.116

Энэ урвагч өвгөн дараагийн сонгуулиар аль нам руу жрваж бол.

Ард түмэн мангар 2018-11-05 202.70.33.242

Их л зөв зарчимтай хүн шиг байдгийн, Гэтэл Сүхбаатарын цайрын уурхайг хятадуудад ачуулаад л дуусч байдаг...

yab-cexeetnii negdcen nam 2018-11-05 96.69.189.11

1.ylciin xamgaalaltad abch ONTS BAIDAL ZAPLAJ,lciin xepegt opoltsyylaxgyi baix.XUUX.\n2.XASHAA,XAMGAALALT -OOPCDOO XIIX. adilxaaap ni zailyylax.\nSHYYX TSAGDAAD ugux,Bapitsalax

xopmoinii XYLGAICHID GALZYY UBCHIN yum bn. yapiltslagaap, olonlog,zabxaipaliin xyazgaap bool 2018-11-05 96.69.189.11

yalagch byxenpyy,cain caixan byxenpyy daipch bna.

kptliig/cent byy ug/ez/bz 2018-11-05 96.69.189.11

1.news.mn zasaglaj bna.ctpy/odk/youtube. shapyyd daipch bn.gpbz\n2.+apd bapsyg medeeg ni bichij bna, xynii gapaap xalxabchildag. bichgiin xel baixgyi. apabdsal.(komciin.+cymiin gazpiin myxpiin/pzgpm/o)\n3.AJILCHDIIG,guilagchdiig -caixanaap myyxaigaap xapaal ilgeej,ZYTGELTEN, BALIAPypiagaapaa namaig daga genee.ubchtei.\n4.xylgaichdiin niigem kmpiin bypen xyanaltad bna.(biiklte)\n5.GADNII XULGAICH+AJILCHID byx uymiig abax, canaatai,Mongoliig zaxipax canaatai genee.

ydlaa yu,2xybaagdaad dagyylaad yabyyl. 2018-11-05 96.69.189.11

1.Ajilchid =GADNII DAPANGYILAGCHIDIIG dagax ni dagatsgaa/XAPAAT,baingiin xeregt ni opoltsono genee.BAINGA DAPAMTALJ j ,xynii xepegt bainga opj BALIAP UM xiideg. (end 2 jeepnii xereg yycceen)\n2.cexeetenii -MONGOL ULCIIN TUCGAAP TOGTNOL BYREN BYTEN BAIDALpyy BYDYYLGYYD XALDLAA.(symkyy,prk). xpmm

Serjee 2018-11-05 180.149.93.98

Энэ хүн уснаас хуурай гарах нь ээ. Энэ улсын удирдлагад мөн ч олон жил болсон, тогтолцооны буруу өөртэй нь шууд холбоотой байх л учиртай. Одоо гэнэт бусдыгаа муулж эхэллээ... гэж....

ман 2018-11-05 49.0.147.37

хартай сэтгэл

Зочин 2018-11-05 202.126.89.244

Шивэрт

Зочин 2018-11-05 59.153.114.23

Ханаж цадахгүй нөхөд их. Шинжлэх ухаан, инноваци, монгол судлал гээд судалгааны сан гэж байна. Тэднийг хэдэн дарга татаастай эрдэмтэн нөхөд ихэд дэмжиж ах, эгч болсон гүйж явдаг. Технологийн санд байсан хүн хүрээлэнд нябо, эсвэл яаманд мэргэжилтэн болоод л оччихдог ямар ч учиртай юм. Зарим эрдэмтэд жилд хэдэн удаа гададад явж байхад насаараа эрдэм хийгээд байгаа хүнээ явуулахгүй, нэг яамны газрын дарга 5 минут үг хэлүүлнэ гэж дагуулж явдаг төсвийн мөнгө үрэгч судлаач захирлууд байна

dorj 2018-11-05 103.229.121.23

oyunhorol zuvshiltsuluur yvj zunduun idej uusandaa hanaj tsadah gej yum baidag gui vil uu?!

Зочин 2018-11-05 202.179.27.114

Монголын хөгжилд МАН гай болж байна. Монголчууд социализмаа санагалзахаа болиод урагшаа харж амьдар. Ардчилалыг бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүй байж ухрах ёсгүй. Америк Европ боломжийг нь шавхсан байж болно. Харин Монгол тэгээгүй.

Зочин 2018-11-05 58.182.71.100

Сонгуулийн системээ яаж ч өөрчилсөн бидний хүссэн өөрчлөлт гарахгүй. Манай УИХГ хувийн эрх ашгийнхаа төлөө маш ухаан гаргаж, дэлхийг дэлдийлгэж чадна. Монголд зөвхөн тогтолцооны өөрчлөлт, засаглалын хатуу хуваарилалт, хариуцлага хэрэгтэй

mgl 2018-11-05 202.9.43.212

чойлжилсүрэн монголд гай болж байна. увсынхан энэ гайг дахин битгий гаргаарай.

mmeedee 2018-11-05 103.10.21.69

энэ луйварчдаас яаж салья даа байз.

Зочин 2018-11-05 66.181.179.41

Энэ Улаан хулгайч хуцахаа болимоор юм.

Зочин 2018-11-05 182.160.1.168

Хөөе хүмүүсээ. Одоо ер нь намбарын энхбаяраасаа илүү иддэг болсон юм биш үү. Бүгдийг нь оймстой нь гаргаж суулгах газарт нь суулгаж хашраах хэрэгтэй юм биш үү.

за хө 2018-11-05 202.179.31.37

Улсын хурлыг хоёр танхимтай болгох хэрэгтэй. Хууль гаргагч нарыг төсөвт оролцуулах бус Төсөв ярих, бодлого тодорхойлох үед нөгөө танхим богино хугацаа зарцуулж хэлэлцэн шийдэх нь илүү оновчтой. Үүнд: ШУ, эдийн засагчид, шилдэг удирдагчид, бизмен гэх мэт шударга иргэд оролцсон бүрэлдэхүүн байвал зүгээр.

Зочин 2018-11-05 59.153.114.129

ene ch yahav iimerhuu yum yarisan shigee baij baigaad tetgevert garah bizdee

Мак 2018-11-05 49.0.219.27

Улаан сайд жинхэнэ төрийн зүтгэлтэн

Мэдрээ 2018-11-05 180.149.93.98

Паааа тииииийййм үүүү. Мэдэээгүйййй ш дэээ

Иргэн 2018-11-05 202.21.127.162

"УИХ-ын 76 гишүүн ухаанаа уралдуулж ажиллах ёстой" гэв үү та. наад 76-аас чинь "өвөл болохоор хүйтэн болдог" -оос өөр уралдуулаад байх ухаан гарах нь уу?

Зочин 2018-11-05 122.201.31.124

Нямдорж гэдэг хүн ,хуульзүйн сайд мөн үү.Улс оронд дуулиантай улс төрчидын хэрэг мандаад байхад , царай нь харагдахгүй ,таг байх юм .Та улс төрчидын ,хулгайлсан мөнгөний хүүг нь, банкны хүүтэй адилтган төлүүл ,ард түмэн шаардаж байна .Эх дэлхий ,газар шороон минь уйлж , ард түмэн минь цөхөр ч уйлж газар мөргөж ,эрчүүд нь архчин ,сайхан боловсролтой залуучууд амьдралаа зогоох гэж харын нутаг зорьж байгаа нь харамсалтай байна .Энэ байдлаараа байвал ,тун эмгэнэлтэй

Зарим хүмүүс... 2018-11-05 91.65.35.18

Ч. Улаан сайд бол манай төрийн бодлого тодорхойлогч том улс төрч мөнөөсөө мөн шүү дээ. Зарим хүмүүс бүр сэжиг хүрэм зам замбараагүй хараал зүхэл бичихээ боливол яасан юм бэ?? Төрийн ажилд ядаж ганц сар ажиллаж үзвэл үзэл бодол нь их л өөр болох байх даа.

Пялдага но вш вэ 2018-11-05 103.57.94.29

Төрийн алба бол дампуурсан газар. Цүнх баригчидаар дүүрсэн, авилгажсан газар болсон. Төрийн албаны дампуу, хүнд сурталтай муу муухайг г үйлчилгээ авч байгаа иргэд мэдэрч цөхөрч байна. Энд Төрийн албанд ажилласан, ажлаагүй чухал биш. Төрийн алба амар хялбар баяждаг газар болоод удаж байна. Хуцдаг халтар вээ чи.

8очинзочин 2018-11-05 122.201.31.124

Улаан гишүүн ,үё үёийн туршлагтай боловсролтой цөөхөн тооны гишүүд байна .Та нар яагаад буруу замаар явж байгаа ,улс төрчидийг ,өөгшүүлэн ,хариуцлага тооцохгүй ,эх орон ,ард түмэнийг доромжилж байгаа юм бэ ?Ард түмэн амьдрах гэж ,ЖДҮС аас зээл авч чадахгүй хэдэн жил болж байна .Өндөр хүүтэй банкны мөнгө авч , хойд хормойгоороо ,урд хормойгоо нөхөөд ,маш хүнд амьдарч байна Төр нь ард түмэнээ ,харахгүй бол хэн харах юм бэ ? Ард түмэн цөхөр ч байна Өрх толгойлсон эмэгтэй бизнёс эрхэлж буй х.т сан

зочин 2018-11-05 182.160.38.231

СОНГОГЧИД ОО, ИЙМ ХҮМҮҮСЙИГ ДАХИН СОНГОХОО БОЛИОЧЭЭ, ЭД НАР АМЬДРАЛДАА ДАХИН СОНГОГДОХ ЭРХГҮЙ ХҮМҮҮС ШҮҮ, ГЭТЭЛ МАНАЙ ТЭНЭГ АРД ТҮМЭН ШУДРАГА НТР ГЭСЭН НЭР ЗҮГЭЭД Л ДАХИАД Л СОНГОНО Л ДОО, ЯАХ ВЭЭ

нүд чих 2018-11-05 66.181.180.51

Улааны ярьж дуугарч байгаа зөв.Олон жил энэ төсвийн тогоонд борлогдож чанагдсан хүн.Өмнө нь хийсэн нүгэлгүй бол зоригтой чанга дуугарч хэлэх нас , туршлага байгаа шүү.Аажуу дуугарч байна.Намын дарамтаас айхгүй хаялдаа.Намтай ч.намгүй ч болно доо.Урд хийсэн хуссан юм байгаа болохоор намаасаа айгаад байна уу.

зочин 2018-11-05 182.160.38.231

ЗАЙЛААЧЭЭ, ЗӨВ НТР ГЭЭД Л БАЙХ ЮМ, ИЙМ ХҮМҮҮС ХАНГАЛТТАЙ ТӨРД БАЙЛАА ОДОО БОЛЬЁО, НААНАА ИХ ГОЁ ЯРЬДАГ ХҮМҮҮС ОДОО БОЛЬЁО

Зочин 2018-11-05 202.21.108.131

Энэ Их Хуралд төсөв мэдэх хүн Хүрэлбаатар Улаан хоёр байна.За гадарлахаас Ж.Эрдэнэбат, Даваасүрэн нар байх.Улаан сайн Сайд байсан цаг байгаа. 90-ээд оны сүүл 2000 оны эхээр сайн ажилласан.Удирдлага санхүүжитийн хууль батлуулж төсөь нэг үеээ бодвол цэгцэрсэн.Харин түүнээс хойш замбараагүй олон Тусгай сан бий болж дуртай нь сан байгуулж төсөв хуваадаг болсон.Одоо орон нутагт Засаг даргын нөөц нэртэй аялал зугаалга,шагналд ,бүр заримдаа тоног тохөөрөмж ,автомашин аваад бүртгэл будлиулах болжээ.

ард 2018-11-05 66.181.187.116

Хүрэлбаатарыг хулгайлсан Хотгор шанагын уурхайгаа буцаагаад өгчихвөл члаас мулталж болох юм

Amar 2018-11-05 202.179.24.236

Улаан сайд монголын хөгжилд саад болж байхдаа идсэн нь удахгүй ил болноо.Хэрэг хуучрахгүй гэдэг дээ.

Зочин 2018-11-05 202.9.42.171

хэ хэ хэ

Ч.Улаан ариунхан тагтаа мөн үү 2018-11-05 103.26.194.93

Ч.Улаан Жидү гийн үймээнд дунд аврагч болж яриад байх юм даа хар хэрээ чинь

ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ л** 2018-11-05 103.57.94.29

Насаараа Монгол улсын сангийн сайд хийсэн: Хийж бүтээсэн юм юу ч байхгүй Нэг л биеэ тоосон их зантай, хувиа бодсон муухай хүн санагдсан. Насаараа улсад ажилласан гэхэд их л баян гэсэн. Шударга хүн биш ээ

САНЖ 2018-11-05 139.5.219.162

ТӨСӨВИЙН ТАЛААР УЛААН САЙДТАЙ ЭН ЗЭРЭГЦЭЖ ЯРИХ УЛС ТӨРЧ ҮЗЭЭД ӨГӨЕ Ч ГЭСЭН БАЙХГҮЙ ДЭЭ ЭНЭ ХҮНИЙ ҮГИЙГ ЧЭЭЖИЛЖ АВАХ ХЭРЭГТЭЙ

МИ ОВОГТЫН САЛБАДАЙ. 2018-11-05 202.179.26.102

ТА МОНГОЛЧУУДЫГ ТЭНЭГ ГЭЖ БОДООД БАЙНА УУ? ЖЕНКОГ ДУУРИАЖ МОНГОЛЧУУДЫН ӨМНӨ ЗАНГИАГҮЙ ГАРЧ ДОРОМЖИЛДОГ БОЛСОН УЛААН УРВАГЧ.МИ ОВОГТЫН БУУНЫ НОХОЙ АРДЧИЛСАН НАМЫН ЗАСАГТ ХҮРТЭЛ САНГИЙН САЙД БАЙСАН. МОНГОЛД БҮХ МӨНГӨНИЙ ЛУЙВРЫН СИСТЕМИЙГ ТЭР ГАР БИЕ ОРОЛЦОН БҮТЭЭЛЦСЭН.

Зоригто. 2018-11-05 107.77.173.5

Улаан гэж УЛАЙДАГГҮЙ УЛААН ЛУЙВАРЧИН Наамбарвааныг хаан байхад их дагаж далдганасан хүн дээ.Наамбарвааныг Чингис хаанаа хойших хамгийн агуу Монгол хүн гэж хуцсан хүн дээ,жинхэнэ мэргэжилийн бөгс долоогч.

Зочин 2018-11-05 202.70.47.134

Ардчилсан төрийн цагт хууль зөрчөөд хариуцлага тооцдоггүй гэсэн ойлголт баттай авч байгаа, нохой тэрбумаар бариад уих-д орно, тэгээд сайд болоод уих гишүүдтэй бүлэглэн ЖДҮ гэмт хэрэг хийнэ, дараа нь ерөнхийлөгчийн засаглалтай болгоод ноён суусан байхад огт эргэлзэхгүй ээ.

оном 2018-11-05 64.119.22.16

Энэ өвгөн гайгүй ээ. УИХ хэдэн гайгүй өвгөн байгаагийн нэг нь. Нямдорж эднэр гээд

Батаа 2018-11-05 202.179.26.95

Хууль зөрчсөнийг залруулах нь зөв, зөвхөн өөртөө болон өөрийн хүмүүстээ зориулаад хууль батлуулаад явдаг гажгийг засаж залруулах нь хамгийн чухал асуудал.

Зочин 2018-11-05 202.72.245.209

УИХ ЗГ АЛЬ НЬ Ч АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА ГЭЭД ЗӨВ Л ХЭЛЛЭЭ АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА УЧИР АЖИЛААСАА ХУСУУЛСАН САЙДЫГ ТӨСВИЙН Б.Х.ДАРГААР ТАВЬЧИХСАН БОЛ АРГАГҮЙ Ш ДЭЭ ИХ Л МАРЗАН ЮМ БОЛОХ ЮМ АА ХУЛГАЙЧЫГ ЧИ ЭНД МУУ ХУЛГАЙ ХИЙЛЭЭ ТЭНД ОЧИЖ ХУЛГАЙ ХИЙ ГЭЭД МАФИЙН ТОЛГОЙЛОГЧ ШИЙДСЭНТЭЙ АГААР НЭГ БАЙГАМ БУС УУ

zochin 2018-11-05 122.201.19.66

Ene ch ooroo sain hussan doo.

Бямбасайхан 2018-11-05 202.179.24.185

МАНгар өвгөн Монгол төрөөс зайлж тэтгэвэртээ гарч буян болно уу? Гуйя өвгөөн

Зочин 2018-11-05 103.57.93.167

энэ хүн арай гайгүй нь уу үгүй юу.тэр гайгүй энэ гайгүй гэх улс төрч тун ховорджээ.бүгд том жижиг гай чирээд байх юмаа.эд нарын сонгохгүй гэхээр дуучин наара ч гэх шиг балай юмнуудыг сонголтой ч биш.монголын ард түмэн өөрсдөө одооноос шүүж ярилцаад олонд танигдсан гайгүй хүмүүсээ нэр дэвшүүлж санал болгож сонгуульд оруулж болдоггүй юмуу.

Зочин 2018-11-05 202.21.118.138

Та өөрөө хамаатан саднаа бас өөд нь татаад л явж байгаа ш дээ, адилхан та нар бүгдээрээ адилхан. Төрийн банкны дэд захирлаар эхнэрийн тань дүү ажиллаж байгаа. Одоо тэтгэвэртээ гарцгаа, үнэхээр худал дүр эсгэсэн та бүхнээс залхаж байна, эх орондоо хэн хамаатан сайтай нь бус, хэн аль нэг намын гишүүн байх нь бус, харин мэдлэг чадвартай, хариуцлагатай, ёс зүйтэй, шударга, хамаатан биү, цүнх баригч биш, боловсролтой залуу үе нь ажиллаж, эх орноо хөгжүүлэх цаг нь ирсэн. Ард түмэн та нараас залхаж..

Зочин 2018-11-05 66.181.187.65

жинхэнэ төрийн хар хүн гэж Улаан сайдыг л хэлнэ дэ.

вяч 2018-11-05 66.181.187.116

Чи урвагч улааны ацыг долоогч нарын нэг үү

Зочин 2018-11-05 119.40.97.6

Нэн түрүүнд МУ-ын эрх ашгийг харах ёстой.Саяхан Оюутолгойн нэг захирал хэвлэлд өгсөн яриандаа “Бид Оюутолгойг ашиглаж байгаа учраас Ханбогд сумыг хөгжүүлж байгаа” гэж хэлсэн байсан.Ийм явцуу ойлголт байж болохгүй.Оюутолгой зөвхөн Ханбогдынхны өмч биш шүү дээ.Монголын ард түмний өмч.МУ-д нийтэд нь хүртээмжтэй бүтээн байгуулалт хийх ёстой.Сайд болон ЗГ зээл өгөх ёсгүй.ЖДҮХС нь шинээр бизнес эрхэлж байгаа, хөл дээрээ зогсож амжаагүй,банкнаас зээл авах чадваргүй шинэ бизнес эрхлэгчдийг дэмжихийн

Зочин 2018-11-05 66.181.186.36

CHOIJILSUREN HuRELBAATAR TATVAR TULEGCHDIN MUNGOR GARA UGAHA BOLIOCHEE KONTSES BARILGA BAIGULAMJA HASACH

Зочин 2018-11-05 59.153.114.136

Энэ хүний ур чадварыг Монголын төр ашиглах байсан юм даа.Одоо яая гэхэв. Тэнэгтээд л явцгааж байхаас

и 2018-11-05 66.181.187.116

Хол очиж гуцаарай

АРДЧИЛСАН ЗАСГИЙН САНГИЙН САЙД 2018-11-05 202.179.26.102

ӨЧНӨӨН ЖИЛ САНГИЙН САЙД ХИЙХДЭЭ МИ ОВОГТЫН УЛААН ЛУЙВАР ХУЛГАЙГ ӨӨРӨӨ БОСГОЛЦСОНОО МАРТЧИХАЖ.ЖЕНКОГ ДУУРИАЖ МОНГОЛ ТӨРИЙН ӨМНӨӨС ЗАНГИАГҮЙ ПЭЭДИЙЖ ДОРОМЖИЛДОГ БОЛЧИХСОН ЛАЛАР.

Bat 2018-11-05 59.153.115.146

Bi er ni ardchilliig demjdeg hun gajuudsan uruusgul sul muu yum baidag sainch yum bii Erni Ulaan gishuunii yarij helj hiij baigaa zuiliig harahad mongoloo gesen stgel uner unertdeg iim humuusiig olon yumen nam hargalzahgui unelj hundetgedeg Bidend Ulaan shig hun heregtei baina medlegtei daruu ediin zasag uls turiin arvin turshlagatai buruud ud hurts muu yumtai evlerdeggui hen negnii nuluund avtaj pyaldagadaggui bie daasan mundag uls turch Taniig demjde shuu

Зочин 2018-11-05 139.5.218.95

Чойжилсурэн юу ч мэдэхгуй байж монго санхуу ярьсан нэгэн хулгайч бнда

Зочин 2018-11-05 64.119.21.122

Ulaanii oiriin humuus aimshgii luivarchin, babnik humuus bdag yum bilee.. Tiim l humuusiig turd shurguuldad. Terehleer uuruu tiim l gesen ug. Zugeer l zailaa teneg uvgun!

Зочин 2018-11-05 66.181.186.36

YMARCH HEREGUI SAN GAZAR HELTESUDIG TATAN BULGACHEE SAID DARGA NARS

Зочин 2018-11-05 202.126.89.27

Ene hun sangiin said baihad mongol huurhun bosoj irj bsan yum shd

Луйварчид 2018-11-05 103.26.193.207

Монгол улс Увсын луйварчдад өртэй юу? Монгол улс ШУА-ийн луйварчин тэтгэвэрийн өвгөдөд өртэй юу?

Хамгийн но-той нь БСШУСЯ,БОЯ 2018-11-05 65.49.68.155

ШУА-төсөвөө, цалингаа өөрсдөө мэддэг болсноор өөрсдийн хүмүүсийг ажилд авч, давхар цалин олгож, зарим чухал мэргэжлийн хүмүүсийг шахан цөөрүүлж, өөрсдийн мэргэжлийн гэх хүмүүсийг авч аймшигтайгаар авилгал, хээл хахуулийн хэрэг цагаандаа гаран тийчилж бн. Атестатчилалд ороогүй хүнд өндөр цол өгч, өндөр цалин ч өгч бн. Хэтэрхий дураараа бга нь эша-д маш муугаар нөлөөлж бн. Зүгээр л рекламаар амьсгалдаг болоод байна.

Ард түмэн мангар 2018-11-05 202.70.33.242

Улаан мэтийн барьцаалагчид ажилаа зөв хийлдээ Оюу-Толгой шалгах ажил юу болсон, үр дүн нь хаана байна? Өөрөө Сүхбаатар аймгийн цайрын уурхайг Цайрт Минериал ХХК хэдэн жилийн өмнө 1000тн дээж хятадруу зүгээр зөөж байсан. Одоо бол бараг шороо зөөж байгаа мэтээр гаалийн мэдүүлэг өгч Ард түмний өмчийг үнэгүй гаргаж байгаа

иргэн 2018-11-05 122.201.31.129

Төсөв гэдэг юмыг маш сайн мэдэх бэлтгэгдсэн туршлагажсан хүн нь энэ улаангуай байна даа.Үгий нь сонсож байх хэрэгтэй дээ. Бүхэл бүтэн улсын асуудал шүүдээ, нэг айлын юм биш. Дээр доргүй мэргэжилтэй бэлтгэгдсэн хүнээ сонсож байгаачээ төрийн эрх мэдэлтнүүд минь.

Зочин 2018-11-05 66.181.160.25

Гишүүд тойрогтоо баахан мөнгө хуваарилуулж аваад хурал, төсөв, мөнгөний бодлого хамаагүй болж хуралдаа суухаа болисон бн.Сонгуулийн тойргоо томсгохгүй бол орон нутаг, дүүрэг мөнгө цацдаг хүнд гаруудыг яагаад ч барахгүй.Давхар сайд хийдэг 20 хүн нь хуралдаа суухгүй болохоор хурал утгаа алджээ.Хүрэлсүх сайд болох гэж гишүүдтэй тохироо хийгээд энэ.Бүгдийг гаднаас томилох байсан юм.

Зочин 2018-11-05 66.181.160.25

Гишүүд тойрогтоо баахан мөнгө хуваарилуулж аваад хурал, төсөв, мөнгөний бодлого хамаагүй болж хуралдаа суухаа болисон бн.Сонгуулийн тойргоо томсгохгүй бол орон нутаг, дүүрэг мөнгө цацдаг хүнд гаруудыг яагаад ч барахгүй.Давхар сайд хийдэг 20 хүн нь хуралдаа суухгүй болохоор хурал утгаа алджээ.Хүрэлсүх сайд болох гэж гишүүдтэй тохироо хийгээд энэ.Бүгдийг гаднаас томилох байсан юм.

zochin 2018-11-05 202.179.26.99

uls ornii chogjil devschild ene chun uu chiij giiguulsen um be?, ta nar medech uu???

zochin 2018-11-05 203.217.138.2

сан гэсэнээс Чингис, Самуурай бондын мөнгийг аваад алгаа болсон хулгайчууд юу болсон вэ ? Улс орноороор л түүнээс болоод өрөнд ороод байгаа биздээ. Баттулга гэдэг толгой нь хамуурсан юм. Нөгөө Монголыг өрөнд оруулаад сөнөөгөөд байсан Алтанхуягаар зөвлөхөө хийчээд яваад байгаа биздээ.

Миний Монголын ардууд.... 2018-11-05 175.38.117.60

Олон нийт хувхай луйварчид далд ороосой, манай гаригаас зайлаасай гэсэн ганц л бодол, хүсэлтэй болсон шдээ

Зочин 2018-11-05 223.52.73.21

Энэ хүнийг тэтгэвэрт гаргах болжээ

Зочин 2018-11-05 202.21.96.134

Битигий горьд