Цасан шуурганы хохирол 200 сая хүрчээ

Хуучирсан мэдээ: 2015.01.28-нд нийтлэгдсэн

Цасан шуурганы хохирол 200 сая хүрчээ

Фото: Stephanie Keith / Reuters

 

Цасан шуурга нийтийн тээврийн хэвийн үйл ажиллагаанд хүндрэл учруулснаас болж Нью-Йорк хот 200 сая ам.долларын хохирол амсжээ. Хохирлыг үнэлгээг аудитийн Moody's Analytics компани гаргасан тухай Associated Press мэдээлэв.

 

Их хэмжээний цас орж, цасан шуурга шуурсны улмаас нийтийн тээврийн ажил тасалдан хотын хүмүүс дэлгүүр, зоогийн газрууд, кинотеатр, музейд очоогүй учраас бизнесийнхэн алдагдал хүлээсэн байна.

 

Байгалийн гамшигт дайрагдсан зүүн хойд мужуудын хохирол нийлээд 500 сая ам.доллар болсон гэж Planalytics компанийн дэд захирал Эван Голд үнэлээд хохирол өмнөх жилийн гамшгаас харьцангуй бага гэлээ. Тэр үеэр цаг агаарын үзэгдлийн хохирлыг 50 тэрбум гэж үнэлж байсан юм.

 

АНУ-ын Үндэсний цаг уурын албаны мэдээгээр Бостонд 90 см, Нью-Йоркт 60 см-ын зузаан цастай байв. Мичиган мужид цахилгаан шугам тасарсны улмаас 30 мянга гаруй орон сууц гэрэлгүй байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж