Тэтгэврийг ирэх оны хоёрдугаар сараас нэмнэ | News.MN

Тэтгэврийг ирэх оны хоёрдугаар сараас нэмнэ

Тэтгэврийг ирэх оны хоёрдугаар сараас нэмнэ

Тэтгэврийг ирэх оны хоёрдугаар сараас нэмнэ

Эмч, багш нарын эсэргүүцлийн дагуу Засгийн газар ирэх оноос тэдний цалинг нэмэхээр болсон. Тиймээс Засгийн газраас 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг нэмэх шийдвэрлэсэн бөгөөд  267.1 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгаж өгсөн.  Харин  ахмадуудын тэтгэврийг сар шинийн өмнө буюу хоёрдугаар сарын 1-нээс нэмэх гэнэ.  Тэтгэврийн нэмэгпэлд зориулж, нийтдээ 119.5 тэрбум төгрөг төсөвлөжээ. Нийгмийн хамгааллын сангаас олгодог тэтгэврийн хэмжээ маш бага буюу амьжиргааны доод төвшнөөс ч доогуур байдаг. Иймд халамжийн сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээг ядаж амьжиргааны доод төвшинд хүргэх шаардлага байгааг ч иргэд шүүмжилдэг.

 Б.БАТ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ӨВГӨН 2018-11-04 103.10.23.70

ЦОЦ ҮЕД УЛСЫНХАА ТӨЛӨӨ ГЭЖ ХӨДӨЛМӨРЛӨЖ ЗҮТГЭЖ НОЙР ХООЛООН ХАСАЖ ЯВСАН ХҮМҮҮС ОДОО ХАМГИЙН БАГА ТЭТГЭВЭР АВЧ БАЙНА УЧИР НЬ ЗАРИМ ГАЗАР АЖИЛАЖ БАЙСААН БАРИМТ НЬ ОЛДОГҮЙ ҮРЭГДСЭН ЗАРИМ ГАЗАРТ ОРСОН ТУШААЛ БАЙГАА БОЛОВЧ ХАЛСАН ТУШААЛ НЬ БАЙХГҮЙ ГЭХ МЭТ ИХ ХОХИРСОН ХҮМҮҮС ОЛОН БИ ОДОО 60 ГАРСАН НАСТАНГУУДИЙН ТЭТГЭВГИЙГ ЯДАЖ 380 МЯНГА БОЛГООЧ

Avatar

zochin 2018-11-04 100.36.156.66

Turuu ued avch baisan tsaling odoogiin khemjeend oirtuulakhad khergeldeg iltgeltsuuriig oorchloochee. Tegvel erhtgui shudraga bolokh taltai

Avatar

Зочин 2018-11-04 59.153.114.31

ждү сангаас 3% -н асар бага хүйтэй зээл аваад.хэдэн 100 сая болгон мөнгө угаачихаад төлнө,уучлаарай?гэдгийн адилаар ахмадууд маань уучлаарай.тэтгэвэрииг чинь 50% нэмээд өгье гээч???

Avatar

Зочин 2018-11-04 59.153.114.31

Харамсмаар юм. 1960-2000 оны үед их бүтээн байгуулалтад гар бие оролцон хөдөлмөрлөж явсан бид өнөөдөр 200-300 мянган ₮-ний тэтгэвэрээр амьдрахад хүнд болжээ. Нас хөгширөхөд эм тарианаас эхлээд хоол хүнсэндээ хүрэлцэхгүй болж эхэллээ. Харин 2000 оноос хойшхи тэтгэвэрт гарсан залуучууд 400 мянгаас дээш авдаг бололтой. Ийм зөрүүтэй байж болох уу? Зарим ажиллаагүй хүн илүү их тэтгэвэр авч байгааг ойлгохгүй л бна. Энд арын хаалга бдаг юм биш биз? гайхмаар…

Avatar

иргэн 2018-11-04 122.201.31.129

тэтгэвэр, хүүхдийн мөнгө хоёрыг л нэмэх хэрэгтэй дээ. Бусад нь хүлээнэ биздээ.

Avatar

Зочин 2018-11-04 202.9.43.20

Одоогийн залуус өөрсдөө хөгширч үзэхгүй юм шиг л аашлах юм даа. Та нарт ч гэсэн ийм үе ирэх байх л даа.

Avatar

Хамгийн хүнд хэцүү үед ажиллаж байжээ 2018-11-04 65.49.68.155

Одоогийн ахмадууд өмнө нь хамгийн хүнд хэцүү үед, хүнд хэцүү нөхцөлд ажиллаж байжээ. Хүүхдээ гаргаад 6 сарын дараа ажилдаа ордог. Байнга ясли руу гүйж хүүхдээ хөхүүлдэг, Тэгээд ажилаа хийдэг, гэр орноо бөөцийлдөг. Эр нөхрүүд нь цаг, завгүй ажиллаж эрүүл мэндээрээ хохирч үхэж дуусж байна. Тэгээд тэтгэвэр нь арай дэндүү маш бага. Шудрага биш бн. 60-с дээш насныхны тэтгэврийг ядаж 500-с дээш болгох хэрэгтэй бна.

Avatar

Зочин 2018-11-04 64.119.23.205

Арван мянгийг нэмээд. юмны үнэ нь. хорин мянгаар нэмэгдэнэ өндөр тэтгэвэр авдаг хүн дээр хорин мянга нэмснэээс. социализмын үед 25 аас 30 жил ажиллаад одоо 280 мянга авч бгаа хүмүүсийн тэтгэврийг харж үзээч хөгшин хүний сардаа хэрэглэдэг эм эмчилгээний зардал. гэхэд хэмнээд хэмнээд зуу гараад байх юм

Avatar

Зочин 2018-11-04 103.57.93.167

тэгвэл их бага авдаг гэж ялгалгүй.насаар нь ангилахад л болношдэн.соц ийн үед олон жил ажиллаад бага тэтгэвэр авдаг ахмадууд одоо 60 аас дээш настай л байгаашд. соц ийн үед 40 өөд жил ажиллахд одоо гайгүйхэн авч байгаа ахмад өндөр настнуудаа бүү ялга.тэд чинь бүр их ажиллаад их олон жил төлсөн болоод л тэтгэвэр гайгүй авч байгаа юмаа.

Avatar

zochin 2018-11-04 202.179.24.214

ogloo bosood serchedel um uned orchichson baidag, baga tetgever chaananch er churdeggui, deeguur alban tuschaaltnuud dandaa l chuul busaar iddegee bolioochee.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж