Тэтгэврийг ирэх оны хоёрдугаар сараас нэмнэ

Хуучирсан мэдээ: 2018.11.04-нд нийтлэгдсэн

Тэтгэврийг ирэх оны хоёрдугаар сараас нэмнэ

Тэтгэврийг ирэх оны хоёрдугаар сараас нэмнэ

Эмч, багш нарын эсэргүүцлийн дагуу Засгийн газар ирэх оноос тэдний цалинг нэмэхээр болсон. Тиймээс Засгийн газраас 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг нэмэх шийдвэрлэсэн бөгөөд  267.1 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгаж өгсөн.  Харин  ахмадуудын тэтгэврийг сар шинийн өмнө буюу хоёрдугаар сарын 1-нээс нэмэх гэнэ.  Тэтгэврийн нэмэгпэлд зориулж, нийтдээ 119.5 тэрбум төгрөг төсөвлөжээ. Нийгмийн хамгааллын сангаас олгодог тэтгэврийн хэмжээ маш бага буюу амьжиргааны доод төвшнөөс ч доогуур байдаг. Иймд халамжийн сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээг ядаж амьжиргааны доод төвшинд хүргэх шаардлага байгааг ч иргэд шүүмжилдэг.

 Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж