Өмнөд Солонгосын “хатан” болсон Энэтхэгийн “гүнж” | News.MN

Өмнөд Солонгосын “хатан” болсон Энэтхэгийн “гүнж”

Өмнөд Солонгосын “хатан” болсон Энэтхэгийн “гүнж”

Өмнөд Солонгосын “хатан” болсон Энэтхэгийн “гүнж”

Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай Ким Жүн Сук нь Энэтхэгийн хойд хэсгийн Уттар Прадеш мужийн Айодхя хотод айлчилжээ. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ ин эхнэрийнхээ хамт Энэтхэг улсад айлчлал хийж байна.

Айодхя хот нь хинди шашны Рам бурхны төрсөн газар гэдгээрээ алдартай бөгөөд өмнөд солонгосчуудын хувьд ч онцгой газар аж. Түүхчдийн хэлж буйгаар Энэтхэгийн Суриратна гүнж Өмнөд Солонгосын хаантай гэрлэснээр хаанчлалыг эхлүүлжээ. Домгийн дагуу Суриратна гүнж буюу Хёо Хуан Ок нь манай эрний 48 онд Өмнөд Солонгост очин орон нутгийн хаантай гэрлэснээр Карак гүрнийг үндэслэсэн гэж үздэг байна. Түүнчлэн хятад хэл дээр бичсэн эх сурвалжид өгүүлснээр Айодхя хааны зүүдэнд бурхан орж ирээд 16 настай охиноо Өмнөд Солонгосын Гимхэ хот руу явуулж Ким Суро хаантай гэрлүүлэхийг тушаасан гэжээ. Өмнөд Солонгосын алдартай түүхийн эх сурвалж “Гурван улсын намтар”-т ч Хуан Ок хатан болон Аюута эзэнт гүрний тухай өгүүлдэг байна. Хаан, хатан гэрлээд 10 хүүтэй болж 150 гаруй насалжээ. Түүхчдийн үзэж буйгаар одоогийн Өмнөд Солонгосын хүн амын 10 орчим хувь нь буюу зургаан сая орчим хүнийг тэдний хойч үе гэж үздэг байна. Өмнөд Солонгосын экс ерөнхийлөгч Ким Ён Сам ба Ким Дэ Жүн бас ерөнхий сайд асан Ким Жон Пил нар өөрсдийгөө тэдний хойч үе гэж нэрлэдэг аж.

Өмнөд Солонгосын Гимхэ хот нь 2000 онд Энэтхэгийн Айодхя хоттой эгч, дүү хот болох гэрээ байгуулжээ. Дараа жил нь Сөүлийн түүхчид, улс төрчид болон Энэтхэгт суух Хойд Солонгосын элчин сайд  нийлсэн 100 гаруй хүн Айодхя хотод очин Хуан Ок хатны бунхныг олж илрүүлсэн байна. 2016 оноос хойш Өмнөд Солонгосын засгийн газраас Уттар Прадеш мужтай гэрээ байгуулж тус бунханд хүндэтгэл үзүүлэх болжээ. Хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа арваннэгдүгээр  сарын 4-7 өдрүүдэд болдог аж. Тус ёслолын ажиллагаанд Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай оролцжээ.

Эх сурвалж: ВВС

Б.ТУЯА

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ловор 2018-11-04 202.126.89.24

Хөөрхөн түүх байна шүү

Avatar

Зочин 2018-11-04 107.77.211.19

Эртнээс Солонгос нь Өмнөд ба Хойд гэсэн хаантай байжээ гэж шинэ түүх зохиогдсон байх нь.

Avatar

Зочин 2018-11-04 202.179.26.180

ГУрван улсын намтар чинь одоо тэгээд Со эх сурвалж болж дуусав уу ха ха. Намтар шүү.

Avatar

Зочин 2018-11-04 64.119.17.205

Солонгосчууд элдэв үлгэр зохиохдоо сайн л даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж