Япон улс түүхэндээ хамгийн том цэргийн сургуулилалыг АНУ болон Канадтай хамтран Бямба гаригт Номхон далайн баруун эрэгт эхлүүлжээ. Нийт 57 мянган цэрэг оролцож буй цэргийн сургуулилалтын хүрээнд дэлхийн II дайнаас хойш анх удаа АНУ-ын армийн том хүчин Японд ирээд байна. Цэргийн сургуулилалтад АНУ-ын “USS Ronald Reagan” нисэх онгоц тээвэрлэгч, Канадын байлдааны хөлгүүд оролцож байна. Хоёр жилд нэг удаа болдог уг цэргийн сургуулилалт сүүлд 2016 онд болоход хоёр талаас нийлээд дөнгөж 11 мянган цэрэг оролцож байв.
Цэргийн сургуулилалтын зорилго нь Зүүн Хятадын тэнгист өсөн нэмэгдэж буй Хятадын нөлөөллийн эсрэг чиглэжээ. Азийн аюулгүй тогтвортой байдал, тэр дундаа Хойд Солонгосын цөмийн аюулын эсрэг цэргийн хүч чадлаа гайхуулахын төлөө олон улс цэргийн сургуулилалтыг ойр ойрхон зохиох болсон.
Эх сурвалж: Reuters
Б.ТУЯА