УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын компани Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авсан гэх мэдээлэл цахим орчинд гараад байна. Энэ талаар түүнээс тодруулахад “Намайг зээл авсан гэж бичсэн мэдээллийг би хараагүй байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт сэтгүүлчид УИХ-ын гишүүдээс энэ талаар асуугаад байсан. Чуулганы танхимын үүдэнд таарсан сэтгүүлчдэд миний хамаарал бүхий компани жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас нэг ч төгрөгийн зээл аваагүй гэж хэлсэн. Одоо дахиад хэлэхэд ЖДҮ-ийг дэмжих сангаас огт зээл аваагүй. АТГ-т гаргадаг хөрөнгө орлогын мэдүүлэгттээ хувь эзэмшдэг компаниудын талаар тодорхой бичсэн байгаа. "Хамаг Монгол групп" ХХК, "Старкатеринг"" ХХК, "Бестдрилинг" ХХК, "Эрдэнэс Тавантолгой" ХК, компанийн хувьцаа эзэмшдэг. 2015-2018 оны хооронд ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан аж ахуйн нэгжийг хэвлэл мэдээллээр зарласан. Тэр жагсаалтан дотор миний үүсгэн байгуулсан, миний ах дүү хамаатан садны нэг ч компани зээл аваагүй гэдгийг би албан ёсоор хэльe” гэв.
Д.МЯГМАР
Холбоотой мэдээ