"Шатахууны үнэ бууна гэсэн итгэлтэй байгаа"

Хуучирсан мэдээ: 2018.11.04-нд нийтлэгдсэн

"Шатахууны үнэ бууна гэсэн итгэлтэй байгаа"

"Шатахууны үнэ бууна гэсэн итгэлтэй байгаа"

Он гарснаар шатахууны үнэ таван удаагийн давтамжтай өссөн. Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сараас хойш хоёр, долоо, найм, аравдугаар сард шатахуун түгээх станцууд жижиглэнгийн борлуулалтын үнээ литр тутамдаа 50-100 төгрөгөөр, АИ-95 бензиний үнэ 100-250 төгрөгөөр нэмсэн нь иргэдийг бухимдлыг төрүүлж буй.

Шатахууны үнэ өсч буй шалтгааныг газрын тос импортлогчид ам.долларын ханш болон дэлхийн зах зээл дээрх үнэ өссөнтэй холбон тайлбарладаг. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ " Нэг баррель түүхий нефтийн үнэ  буурсаар байна. Дэлхийн зах зээлд нефтийн үнэ өсөнгүүт нь сандарч ямар нэгэн арга хэмжээ авмааргүй байна. Сүүлийн үед тасралтгүй буурч байна. Цаашид шатахууны үнэ бууна гэсэн итгэл үнэмшилтэй байна. Өмнө нь “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд өчнөөн их наяд төгрөг тараасан. Энэ ажлыг дахиад хий гэж хэлж байна уу гэдэг нь асуудал юм. Зах зээл дэхь үнийн өсөлтийн шокийг хамгийн сайн шингээдэг зүйл бол зарчим. Зах зээлийн зарчмаар л явах асуудал. Явах ёстой гээд зүгээр суулгүй татварыг нь тэглэсэн" гэж хэлсэн юм.

Э.ЖОНОН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж