Францаас тусгаар тогтнохын төлөөх санал хураалт | News.MN

Францаас тусгаар тогтнохын төлөөх санал хураалт

Хуучирсан мэдээ: 2018.11.04-нд нийтлэгдсэн

Францаас тусгаар тогтнохын төлөөх санал хураалт

Францаас тусгаар тогтнохын төлөөх санал хураалт

Францын харъяаны өөр нэг бүс нутаг Шинэ Каледонд өнөөдөр тусгаар тогтнолын төлөө бүх нийтийн санал хураалт болж байна. Номхон далайн баруун өмнөд хэсэгт орших арлын канак үндэсний цөөнх 20 жилийн өмнө байгуулсан гэрээний нөхцлийн хүрээнд энэхүү тусгаар тогтнолын  төлөөх санал хураалтыг явуулж байна. 1998 онд байгуулсан гэрээнд Шинэ Каледонд 2022 он хүртэл хоёр удаа тусгаа тогтнолын төлөөх санал хураалт явуулахаар заажээ.

 Тусгаар тогтнолыг дэмжигчид Францын “колончилсон авторитар”-ын эсрэг хатуу тэмцэхээ мэдэгдэж байгаа бол урьдчилсан судалгаанаас харвал оршин суугчдын олонх нь одоогийн харъялалдаа үлдэхийг дэмжих гэнэ. Тус бүс нутагт 175 мянган хүн санал хураалтад оролцох боломжтой боловч тэдний тал хувь нь л канак үндэсний хүмүүс аж. Алслагдсан энэ арлын оршин суугчид жил бүр Францын засгийн газраас 1,3 тэрбум еврогийн тэтгэлэг авдаг байна. Францын парламентад тус бүс нутгаас хоёр төлөөлөгч байдаг аж.

Санал хураалтад оролцогчдын олонх нь тусгаар тогтнолыг дэмжвэл 1977 онд Жибути (1977), Вануату (1980) улсын дараа Франц улсаас тусгаар тогтнож буй анхны бүс нутаг болох аж. Франц улс нь Шинэ Каледоныг 1853 онд эзэмшлээ хэмээн зарлаж байжээ.

Европын үндэстний цөөнхүүдийн дунд Франц улсад салан тусгаарлах үзэл хүсчтэй байгааг ажиглагчид хэлж байна. Өмнө нь Францын аж үйлдвэрийн гол бүс нутаг Каталон тусгаар тогтнолын төлөө хэд хэдэн удаа санал хураалт явуулсан билээ.

Эх сурвалж: BBC

Б.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ууу 2018-11-04 24.126.116.216

ИЙМ АЛДААТАЙ МЭДЭЭ БИЧЭЭД БАЙХДАА ЯАДАГ ТЭНЭГУУД БЭ?

Avatar

Spain 2018-11-04 202.9.43.200

Spain-ii Catalon yum aa

Avatar

Паа 2018-11-04 103.57.94.196

ВВС алдав уу, мань туяа алдав уу

Avatar

temuujin 2018-11-04 202.9.41.51

Каталон нь Испанийх биз дээ.

Avatar

Fiji ba Tonga 2018-11-04 202.179.31.120

No. ene bol aral. Australi tivees holgui. Frants-n ezemshil aral.

Avatar

Зочин 2018-11-04 45.117.35.9

tegehdee aj uildveriin bus bish shdee catalon bol espainii aj uildveriin bu

Avatar

Зочин 2018-11-04 66.181.161.18

France.iin Catalon gej yu yqriad bga erguu ve xaxa

Avatar

Fiji 2018-11-04 202.179.31.120

Tuya aldaagui ee!! Tuya mundag bn!!! Kaleodon gej bichih yostoi l uym bgaan. Katalon bish Kaledon.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж