Тавантолгойн замыг концессийн гэрээгээр барина

Хуучирсан мэдээ: 2018.11.04-нд нийтлэгдсэн

Тавантолгойн замыг концессийн гэрээгээр барина

Тавантолгойн замыг концессийн гэрээгээр барина

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км хүнд даацын хатуу хучилттай автозамыг “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр барихаар Засгийн газар шийдвэрлэсэн. Тиймээс  “Тал нутгийн хөгжлийн зам” компанитай  Үндэсний хөгжлийн газар концессын гэрээ байгуулахаар болжээ.  Дээрх компани гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 2.5 жилд багтаан барих бөгөөд 12 жил ашиглаж төрд шилжүүлэх юм. “Тал нутгийн хөгжлийн зам” компанид төрөөс санхүүгийн ямар нэгэн дэмжлэг, баталгаа гаргахгүй.

Зам баригдсанаар нүүрсний экспортын 50-60 хувийг тээвэрлэдэг замын урсгал сайжирч, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө эрс багасна гэж үзэж байна.

Мөн Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Тавантолгой-Барууннаран чиглэлийн 32 км замын төгсгөлөөс “Цагаан дэл” уул хилийн боомт хүртэлх 270 км замыг “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр “Ундрах говь” компанитай концессын гэрээ байгуулахаар болов. Төрөөс санхүүгийн ямар нэгэн дэмжлэг, баталгаа гаргахгүй бөгөөд компани шаардагдах хөрөнгийг гаргах юм.

Мөн  Тавантолгой-Ханбогд-Ханги чиглэлийн хатуу хучилттай автозамын төслийг Тавантолгой-Оюутолгой-Ханги чиглэл болгон өөрчлөн “Нако” компанитай концессын гэрээ байгуулахаар болжээ. Дашрамд дурдахад, Тавантолойн замд сард 4-5 осол гарч байгааг ХЭҮК-оос мэдээлсэн билээ.

 Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж