Чөлөөт бүсийн асуудлыг хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2015.01.28-нд нийтлэгдсэн

Чөлөөт бүсийн асуудлыг хойшлуулав

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Чөлөөт бүсийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч хойшлууллаа.

Учир нь УИХ-ын Хууль зүйн байнгын хороо дээрх хуулийн төслийг хэлэлцэн санал дүгнэлтээ УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд ирүүлэх ёстой байсан ч гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас хуралдаан нь хойшлогдсон аж. Тиймээс санал дүгнэлт ирсний дараа Чөлөөт бүсийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр болов.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж