Улсын хэмжээнд төрийн өмчит ЕБС-ийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт аравдугаар сарын 27-нд эхэлсэн. Энэ улиралд нэг долоо хоног амрах хуваарьтай. Тиймээс сурагчдын хичээл арваннэгдүгээр сарын 5 -нд буюу маргааш орно.
Энэ жил идэр есийн хүйтний үед сурагчдыг амраах зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас гаргасан 2018-2019 оны хичээлийн жилийн амрах хуваарь уян хатан байх онцлогтой аж.
2018-2019 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН АМРАЛТЫН ХУВААРЬ
НИЙСЛЭЛИЙН СУРАГЧИД
1 дүгээр улирлын амралт:
Бүх ангийн сурагчид X сарын 27-ноос XI сарын 04-нийг дуустал 1 долоо хоног
2 дугаар улирлын амралт
I-V ангийн сурагчид XII сарын 22-ноос I сарын 13-ныг дуустал 3 долоо хоног
VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 13-ныг дуустал 2 долоо хоног
3 дугаар улирлын амралт
Бүх ангийн сурагчид III сарын 16-наас III сарын 31-нийг дуустал 2 долоо хоног
Зуны амралт
I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас
III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс
VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 8-наас эхэлнэ.
АЙМАГ, СУМ, ТОСГОН, БАГИЙН СУРАГЧИД
1 дүгээр улирлын амралт
Бүх ангийн сурагчид X сарын 27-ноос XI сарын 04-нийг дуустал 1 долоо хоног
2 дугаар улирлын амралт
I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 13-ныг дуустал 2 долоо хоног
VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 06-ныг дуустал 1 долоо хоног
3 дугаар улирлын дундуур
Цагаан сарын амралт 1 долоо хоног
3 дугаар улирлын амралт
Бүх ангийн сурагчид III сарын 16-наас III сарын 31-нийг дуустал 2 долоо хоног /бүс нутгийн онцлогтой уялдуулан энэ улирлын амралтыг нийслэлийн сурагчдын III улирлын амралттай харьцангуй 1 долоо хоногийн өмнө эхэлж болно эсвэл 1 долоо хоногийн сүүлд дуусгаж болно.
Зуны амралт
I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас,
III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс,
VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 8-наас эхэлнэ.
Э.ЖОНОН
Холбоотой мэдээ