"Жаст"-ын Ш.Батхүүгийн Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас авсан зээлийн тив дамжсан дуулиан жижиг дундын зээлийн сангийн шуугианд дарагдаад байгаа. "Эрдэнэт" үйлдвэрийг барьцанад тавьж авсан зээлээ төлөөгүй тэрбээр Монгол Улсыг 100 гаруй сая ам.долларын өрөнд оруулаад байгаа юм. Түүнийг энэ хэрэгт нь саатуулаад байгаа билээ. Нийслэлийн прокурорын газраас Ш.Батхүүгийн хорьж мөрдөн хугацааг сунгуулах санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018.11.01-ний өдөр хэлэлцээд яллагдагч Ш.Батхүүгийн хорьж мөрдөн хугацааг 15 хоногийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчид Ш.Батхүүгийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг 2018.11.02-ны өдөр хянан хэлэлцээд яллагдагч Ш.Батхүүд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгасан шүүгчийн захирамжийг үндэслэлтэй байна гэж үзэн хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Ш.Батхүүгийн хэрэгт "Эрдэнэт" үйлдвэрийн ерөнхий захирал асан Ч.Ганзоригийг мөн баривчлан хорьсон. "Эрдэнэт"-ийг барьцаанд тавьж "Стандарт" банкнаас авсан зээлийг олон улсын арбитрын шүүхээс Монголын Засгийн газар төлөх шийдвэрийг гаргасан юм.
Б.БАТ
Холбоотой мэдээ