Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 19 дүгээр хуралдаанаар нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2018 оны хэрэгжилтийн явц болон 2019 оны Улаанбаатар хотын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцжээ.
Монгол улсын нийт хүн амын 50 гаруй хувийн ажил, амьдрал Улаанбаатар хоттой салшгүй холбоотой байдаг. Тэр утгаараа хотын удирдлагын хэрэгжүүлж байгаа ажилд алдаа, оноо ч бий гэдгийг НИТХ-ын төлөөлөгчид онцолж байсан. Тухайлбал, УИХ-аар “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл”-ийг батлуулахад онцгой анхаарах. Ингэснээр хот өөрийн гэсэн санхүү, эдийн засгийн эх үүсвэртэй байж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэн, иргэн болон айл өрхөд чиглэсэн бүтээн байгуулалтыг өрнүүлэх хууль эрх зүйн орчин бүрдэнэ гэдгийг хэлээд, энэ хуулийн төслийг батлуулахын төлөө зөвхөн хотын удирдлагын баг төдийгүй Улаанбаатараас сонгогдсон УИХ-ын гишүүдийг ч шахаж ажиллах хэрэгтэйг хэлж байлаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр “Хангалттай” гэсэн үнэлгээ тавихуйц хэрэгжсэн. Гэр хорооллыг хөгжүүлэх шинэ бодлого, шинэ стратегийн хүрээнд “Сервис центр буюу Дэд төв” байгуулах төслийг Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд амжилттай хэрэгжүүлж, 200 өрх айл хашаандаа халуун, хүйтэн устай холбогдож байна. Мөн Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлсэнээр орон сууцны цогцолбор хороолол байгуулах ажил эрчимтэй өрнөж байгааг сайшаасан.
Боловсролын салбарт тулгамдсан асуудал их байгаа ч гэлээ энэ хоёр жилийн хугацаанд “Цахим бүртгэл” нэвтрүүлж, цэцэрлэг, сургуулийн 100 гаруй обьект барьж байгуулах ажлын газрыг 97 хувь чөлөөлөлт хийж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэнээр 2019-2020 оны хичээлийн жилд Монгол Улсын Засгийн газрын зорилтын хүрээнд сургуулиудыг 2 ээлжинд шилжүүлэх бэлтгэл ажил хийгдэж байгааг дурьдлаа.
Дэд бүтцийн салбарт авто замын томоохон бүтээн байгуулалт өрнөж байна. Ялангуяа сүүлийн 60 жил урсгал засвараас өөр дорвитой ажил хийгдээгүй гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалт өрнөж, Яармагийн гүүрийг шинэчлэх, хуучныг сэргээн засварлах төслийн ажил дуусч, авто замын хөдөлгөөнийг өнөөдөр бүрэн нээж байгаа нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын удирдлагын багийн ажлын үр дүн гэдгийг ч төлөөлөгчид онцолж байсан юм. Энэхүү гүүрийн нээлтэд НИТХ-ын төлөөлөгчид оролцлоо.
Эрүүл мэндийн салбарт “Шүд, эрүү нүүрний эмнэлэг” шинээр ашиглалтад оруулж, дүүргүүдийн эмнэлгийг яаралтай тусламжийн мэс заслын тасагтай болгоод зогсохгүй өрхийн эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, Сонгинохайрхан дүүрэгт “Жишиг дүүргийн эмнэлэг” барьж байгаа нь хотын даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлтийг харуулж байна. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийг нэмэгдүүлж, хороодод төрийн үйлчилгээг шуурхай хүргэхэд анхаарч байгаа нь хот өөрөө хүндээ хүрч ажиллах нөхцөл бий болохыг хэллээ.
Төвлөрөлийг сааруулах, түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд “Шинэ Яармаг төв” байгуулах ажил ч хурдацтай хийгдэж байгаа нь хотын даргын ажлыг “Хангалттай” гэж дүгнэхэд хүргэж байгаа юм. Зоригтой, зорилттой шийдлүүд хотын иргэдийн талархлыг хүлээж байгаа ч төлөөлөгчид хэлж байсан юм.
лаанбаатар хот өргүй болсон. Ингэснээр хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтад зарцуулах хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх бага ч атугай боломж гарч байгааг НИТХ-ын төлөөлөгчид онцолж байлаа. Монгол улсын эдийн засаг өссөнөөр хотын төсөв ч бэхжиж байна. “Зам чөлөөл”, “Явган хүний зам” аянуудыг цааш үргэлжлүүлж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, эмнэлгүүдийн гадна талбайг тохижуулж, авто зогсоолын тоог өсгөж байгаагаа тасралтгүй үргэлжлүүлэх хэрэгтэйг ч санууллаа.
Иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулах, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, явган хүн зам аяныг тууштай үргэлжүүлж, хашаа хайсгүй хот болоход хаа хаанаа зоригтой ажиллах хэрэгтэйг ч төлөөлөгчид дурьдаад нийслэлийнхээ бүтээн байгуулалтын ажилд иргэдийнхээ оролцоог сайтар хангаж өгөх шаардлага бий гэдгийг ч дурьдлаа. Мөн төрийн үйлчилгээний хүртээмж муу, ачаалал хэт өндөр байгаа Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдийг хуваах хотын даргын саналыг дэмжиж, УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн санал гарлаа. Асуулт асууж, санал шүүмж явсны эцэст Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын 2017-2018 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, үндсэн чиглэлийн биелэлтийг “Хангалттай” гэж НИТХ үзлээ.
Зочин 2018-11-04 209.89.142.82
Бат-Үүл уулзваруудыг сайжруулсан, Батболд газар чөлөөлөлт дээр сайн ажиллаж байна. Мэдээж муу зүйлс бол одоо байгаа, гэхдээ үе үеийн удирдлагууд нэг нэг асуудал шийдээд явахад 5-10 жилийн дараа илүү дээр орчинд амьдрах болно гэж итгэдэг.
Зочин 2018-11-04 66.70.174.27
Ногоон толгойт Уянга гэж өлөн бөөс шиг энд тэнд мөнгөтэй болгоний бандаашны зах руу шургаж явдаг авгайн тараасан мессежээр зарим нь Су -г баахан гоочложээ. Су г*** байсан ч яадийн. Сарафан өмсөж, сандаал өмсөж наргихыг та нарын тэр мөргөж долоогоод байдаг заан начингууд чинь хийдэг л байхгүй юу.Хорвоо дэлхийд цөөхүүлээ байж нэгийгээ мялааж мэрж амьдрахаа больбол яасийн Монголчуудаа. Хараад байхад та нарын дунд албаар яс хаяж мэрэлцүүлж гэдсээ тэжээдэг цорын ганц гэр бүл тэр Уянгынх л байгаамдаа
Зочин 2018-11-04 103.26.194.93
С.Батболд г*** биш ажилладаг завгүй хүн сурталчилаад бна л даа балиар чинь
Зочин 2018-11-04 202.9.43.163
Хийсэн ажил бгаа юм уу энэ баачкад аз жаргалтай хот болгохыг чинь хүлээгээл бгаа шүү мануус нь.
Бат-Үүлээс энэ тал дээр илүү 2018-11-04 64.119.16.231
Энэ Батболд гэдэг хүн овоо ажиллаад байх шиг. Ялангуяа газар чөлөөлөх тал дээр Бат-Үүлээс тууштай, зоригтой ажиллаж байгаа нь үнэн шүү дээ
Жирийн иргэн 2018-11-04 64.119.16.231
Энэ хүн овоо ажиллаад байх шиг. Ялангуяа газар чөлөөлөх тал дээр Бат-Үүлээс тууштай, зоригтой ажиллаж байгаа нь үнэн шүү дээ.
Зочин 2018-11-04 202.72.245.198
ӨӨ ТЭР ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХАНГАЛТТАЙ ХАНГАЧИХСАН ЮМ БАЙНА Л ДАА ХАРИН ИРГЭД ОГТ ХАНААГҮЙ БАЙНА ДАА ӨӨРӨӨ БОЛОН НӨГӨӨДҮҮЛИЙГЭЭ ХАНГАЛТТАЙ ХАНГАЧИХСАН БОЛ ОДОО БУУЖ ҮАЫЛСАН БАЙ ДАА
Зочин 2018-11-04 202.179.24.153
Батүүлийг хангалттай гүтгэлээ гэж байгаа юмуу?
zochin 2018-11-04 122.201.19.66
Yg unendee bol ajlaa sain hiij baigaa shuu. Sumyabazar l unagaaj ooriinhoo huniig tavih geed baigaa bolhoos…
Zochin 2018-11-04 66.181.176.221
Ene zaluu ajlaa dajgui higeed baigaa yumaa.