Засгийн газрын хуралдаанаар тариаланчдад олгодог урамшууллыг үргэжлүүлэн олгохоор болжээ. Ингэхдээ Тариалан эрхлэлтийг дэмжих санд нмийлүүлсэн улаанбуудайн тонн тутамд 70.000 төгрөг олгохоор болсон байна. Өмнө нь нэг тонн улаанбуудай тутамд 100 мянган төгрөгийн урамшуулал олгодог байсан юм. Энэ жилийн хувьд хямрал нүүрлэснээс болж тариаланчдын урамшууллыг мөнгийг бууруулсан байна. Энэ жилийн хувьд тариаланчид эсэргүүцэл, хөдөлгөөн багагүй өрнүүлсний эцэст буудайн үнийг 550 мянган төгрөгөөр гурил үйлдвэрлэгчид болон Тариалан эрхлэлтийг дэмжих санд зарсан билээ.
Монгол Улс өнгөрсөн оны намар 315.8 мянган га-гаас 518.7 мянган тонн үр тариа, үүнээс 489.4 мянган тонн буудай, 164.0 мянган тонн төмс, 102.2 мянган тонн хүнсний ногоо, 51.7 мянган тонн тосны ургамал, 40.3 мянган тонн тэжээлийн ургамал буюу улсын дунджаар га-гаас 16.6 цн үр тариа, үүнээс 16.9 цн буудай, 123.2 цн төмс, 122.9 цн хүнсний ногоо, 24.5 цн тэжээлийн ургамал, 6.4 цн тосны ургамал хураан авсан юм. Тариаланчдад олгох урамшууллыг 2007 оноос эхлэн олгож буй юм.
О.САР