Д.Сарангэрэл сайд дүүргийн эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа | News.MN

Д.Сарангэрэл сайд дүүргийн эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа

Д.Сарангэрэл сайд дүүргийн эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа

Д.Сарангэрэл сайд дүүргийн эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа

Томуу, томуу төст өвчний улиралчлал эхэлж байгаатай холбогдуулан дүүргийн эмнэлгүүдэд авч хэрэгжүүлж буй ажилтай танилцахаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, Эрүүл мэндийн яамны эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин, ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл зэрэг албаны хүмүүс өнөөдөр дүүргийн нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт ажиллалаа.

Одоогийн байдлаар нийслэлийн харьяа эмнэлгүүдийн орны ачааллаас үзэхэд нийт 2239 орон дээр 2376 хүн хэвтэн эмчлүүлж байна. Шинээр хэвтсэн өвчтний 140 буюу 37,1 хувь нь томуу, томуу төст өвчтэй иргэд эзэлж байгаа. Харин хүүхдийн орны ачаалал Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд 47,5 хувь байна. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв 43,6 хувь байгаа бол Баянгол дүүргийнх 33,5 хувиар тус тус нэмэгджээ..

Чингэлтэй дүүргийн эмнэлгийн тухайд, эм хангамжийн нөөц хангалттай байгаа аж. Тиймээс томуу, томуу төст өвчний дэгдэлтийн улирлыг угтуулж, урьдчилсан байдлаар төлөвлөгөө гарган эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүлээгдэл чирэгдлийг бууруулах зорилгоор нийгмийн эрүүл мэндийн сургалт, сурталчилгааг сайжруулах, яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжаа нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа талаар эмнэлгийн дарга Ц.Лхагва хэллээ. Мөн өнгөрөгч өвөл тус өвчний дэгдэлт их байсан учир амбулторийн үзлэгийг оройн 22.00 цаг хүртэл иргэдэд хүргээд зогсохгүй бямба гаригт ажиллаж байснаа дуулгасан. Харин энэ жил өвчлөл их байвал энэ жишгээр ажиллахаар төлөвлөж буй гэнэ.
Үргэлжлүүлэн Баянгол дүүргийн Хүүхдийн эмнэлэгт ажиллаж, нөхцөл байдлын талаар албаны хүмүүстэй ярилцсан юм. Тус дүүргийн тухайд, одоогийн байдлаар хүүхдийн 200 ортой ажиллаж байна. Харин өвчлөлийн ид дэгдэлтийн үеэр 300 болж нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэдгийг эмнэлгийн дарга энэ үеэр хэлж байсан юм.
Энэхүү эмнэлгийн тухайд, нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт ихтэй дүүрэгт орж байгаа. Тус өвчнөөр өвчилсөн хүүхдүүд гүйлгэх болон бөөлжих шинж тэмдэг давхар хавсарч байгаа учраас эдгэрэлтийн хугацаа уртасч байгааг эмнэлгийн ажилтнууд онцлон хэлж байсан юм. Харин тус дүүргийн эмнэлгүүд агааржуулалтын асуудлаа бүрэн шийдвэрлэсэн нь бусад дүүргийн эмнэлгүүдээс онцлог харагдаж байлаа.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

мундаг шүү 2018-11-03 122.201.27.130

Энэ чинь хүн ардынхаа төлөө чин сэтгэлээсээ зүтгэж байгаа уян зөөлөн сэтгэлтэй ууж идэх шуналгүй жинэхэнэ монгол эмэгтэй шүү дээ Тиймдээ ч өөрийн нөхөр аудитын газрын дарга Хүрэлбаатартай хамт ЖДҮХС -аас зээл авч ард олныхоо төлөө зориулж яваа нэгэн гайхамшигт төрийн түшээ сайд хүн шүү ӨӨрөө Даруухан хүн болохоороо түүнээ нуугаад л чимээгүй яваад байгаа юм гэнэ билээ

Avatar

zochin 2018-11-03 203.91.115.245

Ene yamarch medleg bolobsrolgui buurunhii heltei meneg Sarangerel gedeg sogtuu abgaig manai yamyaas zailuulj uguucy ee

Avatar

Зочин 2018-11-03 66.181.161.101

Энэ эмнэлэг доншуучилж явахаа боливол яасын? Хүмүүсийг ажлыг нь хийлгэхгүй, дээрээс нь гутлаараа шавар шавхай тариастай.

Avatar

Зочин 2018-11-03 64.119.27.167

Авсан мөнгөө наадуулдаа өгвөл яасийм

Avatar

Зочин 2018-11-03 202.126.89.91

Udii hurtel taniltsaa ch ugui yavsiim uu. Unen yum hiihguim aa ene nusnuud.

Avatar

ИЧИХГҮЙ ХҮМҮҮС Л САЙД БОЛДОГ БОЛЖЭЭ 2018-11-03 59.153.113.14

ОДОО ЦАГТ. Хожим Монголын түүхэнд бараанаар бичигдэж ач зээ нь ичиж амьдрах байх даа

Avatar

Зочин 2018-11-03 119.40.103.35

xoshyy nemeheer xyryy nem

Avatar

бүтэхгүй 2018-11-03 64.119.20.246

ноднин бас яваад л байсан өвчлөл урьд жилээсээ нэмэгдс эн юугаа харж явдаг авгай вэ

Avatar

монгол 2018-11-03 122.201.22.119

Сүүлийн жилүүдэд улс төрийнхний бялуу хуваах шалтгаанаар Эрүүл мэндийн сайдаар эрүүл мэндийн бус хүн томилож байна. Үүнээс шалтгаалан монголчууд азийн бусад оронтой харьцуулбал бага наслаж, их өвдөж байна. Энэ Сарангэрэл сэтгүүлч одоо болимоор юм. Өөрийн Стимо боовоо сурталчлаад, ядаж гайгүй нэг нийтлэл бичээд эрүүл мэндийн асуудалтай хүмүүст саад бололгүй байхыг гуйж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж