Ю.Ханю, А.Загитова нар Хельсинкийн Гранприд оролцож байна

Хуучирсан мэдээ: 2018.11.03-нд нийтлэгдсэн

Ю.Ханю, А.Загитова нар Хельсинкийн Гранприд оролцож байна

Ю.Ханю, А.Загитова нар Хельсинкийн Гранприд оролцож байна

Уран гулгалтын 2018-2019 оны гранпри тэмцээний гурав дахь тэмцээн энэ амралтын өдрүүдэд Финланд улсын нийслэл Хельсинк хотноо болж байна. Америк болон Канадын гранпри тэмцээнийг өнжөөд байсан Пёнчаны олимпийн аварга Ю.Ханю болон А.Загитова нар Хельсинкт ирээд байгаа нь тэмцээнийг илүү үзүүштэй болгоод байна. Олимпийн хошой, Дэлхийн хошой аварга Ю.Ханюгийн хувьд дэлхийн аваргын хүрэл медальт Оросын М.Коляда, дэлхийн аваргын хошой хүрэл медальт Хятадын Жин Боян нарын шилдгүүдтэй өрсөлдөнө. Харин олимпийн аварга А.Загитовад хамгийн хүчтэй өрсөлдөөнийг энэ жилийн  дөрвөн тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Японы К.Сакамото, нутаг нэгт тамирчин С.Константинова, Бельгийн Л.Хендрикс нар үзүүлэх байх.

Өнөөдөр тэмцээний эмэгтэй ганцаарчилсан болон хос,  бүжгийн хосын богино үзүүлбэрийн дүн гараад байна. Эмэгтэй ганцаарчилсан төрөлд богино үзүүлбэрийг А.Загитова 68.90 оноотой тэргүүлээд байгаа бөгөөд өнөөдөр чөлөөт үзүүлбэр явагдсанаар Хельсинкийн гранпри тэмцээний аварга тодорно.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж