Мисс М.Дашбалжид хуулийн байгууллагад хандана

Хуучирсан мэдээ: 2018.11.03-нд нийтлэгдсэн

Мисс М.Дашбалжид хуулийн байгууллагад хандана

Мисс М.Дашбалжид хуулийн байгууллагад хандана

“Miss Universe” олон улсын уралдаанд энэ жил Монгол Улс оролцохоор болсон. Иймд үндэсний ялагчийг тодруулах “Miss Universe Mongolia” шалгаруулалт саяхан болж, загвар өмсөгч Д.Долгион тодорсон юм. Тэмцээний үеэр гоо бүсгүйчүүдийн зарим нь хэлний мэдлэг шалгах асуултад бүдэрсэн юм. Энэ нь зарим хүний “олз” болж шүүмжлэх сэдвийн нэг болжээ. Тодруулбал, “Ub Comedy” клубын гишүүн Хану буюу Ч.Хантүмэн тэмцээний хэсгээс олон нийтийн сүлжээнд цацаж, ёс бус хэллэг ашиглан, оролцогчдыг шоолжээ.

Энэ тэмцээнээс болж миссүүдийг доромжлох, биед нь халдах тохиолдол нэгээр тогтохгүй гарсан байна. Тухайлбал мисс М.Дашбалжид “Coffee shop”-оор үйлчлүүлж байтал хоёр залуу түүнд халдаж, Ч.Хантүмэнгийн хэлсэн доромж үгээр бүсгүйг доромжилжээ. Иймд мисс М.Дашбалжид Ч.Хантүмэнг хуулийн байгууллага өгнө гэдгээ мэдэгдлээ.

Т.НОМИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ХахаХаха
9
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж