Серена Уильямс хагас шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2015.01.28-нд нийтлэгдсэн

Серена Уильямс хагас шигшээд шалгарлаа

Австралийн нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалын хагас шигшээд өрсөлдөх сүүлийн эрхийг АНУ-ын Винус Уильямс авлаа. Дэлхийн манлай теннисчин Серена Уильямс Словакийн Доминикан Цибулковаг 6:2, 6:2-оор хожиж, дүү Уильямсыг нь хожсон залуу теннисчин Мэдисон Кистэй тоглохоор шалгарав. Ийнхүү энэ жилийн Австралийн нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн хагас шигшээд АНУ, ОХУ-ын теннисчид шалгарч хоорондоо таарсан нь олны таамаглаж байгаагүй таавар болж байна.

Хагас шигшээд үлдээд байгаа теннисчдээс дэлхийн чансааг тэргүүлж буй Серена Уильямс "Их дуулга"-ын 18 түрүү хүртээд байгаагаас Австралийн нээлттэй тэмцээнд тавантаа өнгөлжээ. Тодруулбал, 2003, 2005, 2009-10 онуудад түрүүлжээ. Мөн тэрээр дүү Уильямсын хамтаар хосын төрөлд 2001, 2003, 2009-10 онуудад аваргын цомыг өргөжээ.

Харин Мария Шарапова дөрвөн "Их дуулга"-д бүгдэд түрүүлэхдээ 2008 онд Мельбурнд өнгөлж байсан байна.

Өнгөрсөн оны төгсгөлд Америкийн нээлттэй тэмцээний хагас шигшээд шалгарч байсан Екатерина Макарова хоёрдугаар тойрогт Италийн Винчи, шөвгийн наймд Румыний Симона Халеп нарын хүчтэй өрсөлдөгч нараа хожиж, хагас шигшээд шалгарсан. Тэрээр өнгөрсөн онд Мельбурний хосын төрөлд дэд байрт шалгарсан билээ.

АНУ-ын 19 настай залуу теннисчин Мэдисон Кис "Их дуулга"-ын оргил амжилтаа үзүүлээд байна. Тэрээр гуравдугаар тойрогт дөрөвт эрэмбэлэгдсэн Чехийн Квитова, хагас шигшээд АНУ-ын Винус Уильямс нарын шилдгүүдийг хожиж, жинхэнэ шуугиан тариад буй.

Эмэгтэй: Хагас шигшээ

АНУ-ын Серена Уильямс(1) – АНУ Мэдисон Кис

ОХУ-ын Мария Шарапова(2) – ОХУ-ын Екатерина Макарова (10)

Дөрвөн "Их дуулга"-д бүгдэд нь түрүүлээд байгаа өдгөө дэлхийн чансааны дэд байрт бичигдэж буй ОХУ-ын Мария Шарапова.

 

Дэлхийн чансааны 11-т бичигдэж буй ОХУ-ын Екатерина Макарова.

АНУ-ын 19 настай залуу од Мэдисон Кис.

 

Энэ жил 103 дахь удаагаа зохиогдож буй тус тэмцээний нийт шагналын сан 40 сая австрали долларт (32.5 сая америк ам.доллар) багтаж байна. Тэмцээний ганцаарчилсан төрлийн эрэгтэй, эмэгтэй аваргууд тус бүр 3 сая австрали долларын шагнал хүртэх бол эхний тойргийг давахад 35 мянган австрали долларын мөнгөн шагнал хүртэх юм.

Тэмцээний ганцаарчилсан төрлийн шагналын дүнг сонирхуулахад:

Аварга – 3,100,000 австрали доллар (USD 2,500,000)

Дэд аварга – $ 1,550,000 (USD 1,260,000)

Хагас шигшээ  – $650,000 (USD 530,000)

Шөвгийн найм – $340,000 (USD 275,000)

4-р тойрог (16) -$175,000 (USD 140,000)

3-р тойрог (32) – $97,500 (USD 80,000)

2-р тойрог (64) – $60,000 (USD 49,000)

1-р тойрог (1280 – 34,500 (USD 28,000) австрали долларын шагналыг хүртэх аж.

 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж