НИТХ: Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг хувааж, шинэ дүүрэг байгуулна | News.MN

НИТХ: Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг хувааж, шинэ дүүрэг байгуулна

НИТХ: Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг хувааж, шинэ дүүрэг байгуулна

НИТХ: Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг хувааж, шинэ дүүрэг байгуулна

Нийслэлийн хот есөн дүүрэгтэй. Үүнээс хамгийн их хүн амтай том дүүрэг нь Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүд. Хамгийн том хоёр дүүргийг хуваах, шинээр дүүрэг байгуулах асуудлыг өнгөрсөн баасан гаригт хуралдсан НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна. Тодруулбал, 2019 оны Үндсэн чиглэлд хүн амын тоо, нягтрашлыг үндэслэн Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг хуваах, шинээр дүүрэг байгуулах асуудлаар НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатарын санал гаргасан бөгөөд хуралдаан оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Тиймээс энэ асуудлаар санал боловсруулахаар болсон байна.

Баянзүрх дүүрэг 124.4 мянган га газар нутагтай, дүүргийн нутаг дэвсгэрт 4700 гаруй аж ахуйн нэгж, байгууллага  үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүнээс 151 нь төсвийн, 420 нь төрийн бус байгууллага бол 18 нь хувьцаат компани, 3345нь ХХК юм. Мөн төрийн өмчит үйлдвэрийн газар 49, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар 13 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг. Харин Сонгинохайрхан дүүргийн хувьд 1,200.6 км² газар нутагтай, 32 хороотой хамгийн олон хүн амьдардаг дүүрэг юм.

Ш.ОЧ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Кх кх 2018-11-03 174.52.131.41

Оч гуай. Наад мэдээгээ сайн нягтал. Хоерхон дуургийн Газар нутгийг га, мкв аар бичдэг нь ч юу билээ

Avatar

бб 2018-11-03 103.57.93.117

сонгинохайрхан хэтрхий том ачааллаа даахгүй. ямар нэгэн үйлчилгээ авахад хүртэл хэцүү. маш зөв. яадаж л үйлчилгээ юм хум авахад амар болно. арай л дэндүү том. хуваах нь маш зөвөө

Avatar

mongol 2018-11-03 150.129.143.83

Shineer duureg barihiig herhevch demjij bolohgui dahin neg hund surta,l avilgachid garch irne tedniig ard tumen tejeej diilehgui harinch tsuuluh estoi ard tumen uuniig huchtei eserguutseh heregtei

Avatar

Зочин 2018-11-03 66.181.176.84

Дэмжихгүй байна, бусад улсын нэг дүүрэг шиг хоттой байж дахиад юун дүүрэг. Ямар дарга болох дуртай юм. Дүүрэг нь томдоод байвал зарим хороогоо төвийн дүүрэгтээ өгнө биз.

Avatar

Zochin 2018-11-03 64.119.23.202

Одоо дарга нар баригдахгүй улсын төсвийг идэхээр улайрч бна монголд дарга шиг хэрэггүй юм алга луйварчин л гэсэн үг улсаа цөлмөдөг иймд ямар ч шаарлаггүй ажлаа боль Хотын даргаа

Avatar

Зочин 2018-11-03 103.229.120.32

demjij baina. bayanzurh heterhii tom duureg

Avatar

MGL 2018-11-03 182.160.34.95

Дахиад дарга нар нэмэгдэнэ.

Avatar

Зочин 2018-11-03 66.181.160.121

Дүүрэг хуваахаар төсөв .төрийн алба улам л данхайна

Avatar

Зочин 2018-11-03 112.72.15.46

Маш зөв шийдвэр байна

Avatar

Зочин 2018-11-03 58.230.1.35

Санал гаргасан Б. Сүхбаатар гэгч новшийг шалгах хэрэгтэй. Хотын төсвөөс мөнгө идэх гэсэн х****л идсэн н**ш байна.

Avatar

Зочин 2018-11-03 73.231.128.120

Дүүрэг хуваах хэрэггүй. Харин зарим аймгийг нэгтгэмээр байна.

Avatar

Зочин 2018-11-03 66.181.160.42

20 оны сонгуулийн бэлтгэл ажлын нэг нь үү?

Avatar

Зочин 2018-11-03 202.9.42.244

Дүүрэг одоо ч ямар үүрэг гүйцэтгэдэг нь тодорхойгүй, хийх ажилгүй байж хуваах шаардлагагүй.

Avatar

зочин 2018-11-03 182.160.37.209

ноён сандал суудлын хэрэгцээ гараа юу?

Avatar

2 2018-11-03 59.153.113.191

дүүрэг хуваах шаардлагагүй гэж бодож байна

Avatar

Зочин 2018-11-03 202.9.41.174

Багахангайг налайхын 2 ххороо болго

Avatar

Нэг 2018-11-03 202.179.24.210

Багахангай мэтийг нэгтгээч

Avatar

21 2018-11-03 202.55.191.130

hue uunees uur hotod hiih ajil haragdahgui baina uu bi zugeer gudamjind alhahad zunduu haragdaad baih uym gerel chiiden tugjrel utaaa geed naad shine duureg hend heregtein ?

Avatar

Зочин 2018-11-03 122.201.31.184

Neg hund onogdoh dargiin too nemegdeh yum daa

Avatar

Зочин 2018-11-03 123.254.117.5

Huvaagaad hereggui, dahiad urelgen tusuv.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж