НИТХ: Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг хувааж, шинэ дүүрэг байгуулна

Хуучирсан мэдээ: 2018.11.03-нд нийтлэгдсэн

НИТХ: Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг хувааж, шинэ дүүрэг байгуулна

НИТХ: Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг хувааж, шинэ дүүрэг байгуулна

Нийслэлийн хот есөн дүүрэгтэй. Үүнээс хамгийн их хүн амтай том дүүрэг нь Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүд. Хамгийн том хоёр дүүргийг хуваах, шинээр дүүрэг байгуулах асуудлыг өнгөрсөн баасан гаригт хуралдсан НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна. Тодруулбал, 2019 оны Үндсэн чиглэлд хүн амын тоо, нягтрашлыг үндэслэн Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг хуваах, шинээр дүүрэг байгуулах асуудлаар НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатарын санал гаргасан бөгөөд хуралдаан оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Тиймээс энэ асуудлаар санал боловсруулахаар болсон байна.

Баянзүрх дүүрэг 124.4 мянган га газар нутагтай, дүүргийн нутаг дэвсгэрт 4700 гаруй аж ахуйн нэгж, байгууллага  үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүнээс 151 нь төсвийн, 420 нь төрийн бус байгууллага бол 18 нь хувьцаат компани, 3345нь ХХК юм. Мөн төрийн өмчит үйлдвэрийн газар 49, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар 13 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг. Харин Сонгинохайрхан дүүргийн хувьд 1,200.6 км² газар нутагтай, 32 хороотой хамгийн олон хүн амьдардаг дүүрэг юм.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж