Японы “Эсанбэ Ханакита Кожима” арал алга болжээ

Хуучирсан мэдээ: 2018.11.03-нд нийтлэгдсэн

Японы “Эсанбэ Ханакита Кожима” арал алга болжээ

Японы “Эсанбэ Ханакита Кожима” арал алга болжээ

Хүмүүс түлхүүр, түрийвч гээд эд зүйлсээ алдаж л байдаг. Харин бүхэл бүтэн арал алга болсон тохиолдол Япон улсад гарчээ. Японы хойд хэсэгт байрладаг, хүн амьтан амьдардаггүй “Эсанбэ Ханакита Кожима” гэх жижиг арлыг саяхнаас байхгүй болсныг анзаарчээ.

Алга болсон арал нь Хоккайдо арлын хойд хэсгийн “Сарафүцү” хэмээх 500 орчим хүн амьдардаг тосгоноос ойрхон харагддаг байжээ. Арлыг алга болсныг Японы нууцлаг, жижиг арлуудын тухай зурагт ном гаргахаар зэхэж байсан зохиолч Хироши Шимизү аялж байхдаа олж мэдсэн байна. Зорьж очих гэж буй арал нь байхгүй байгааг мэдсэн Шимизү гайхсандаа ойр хавийн загасчдаас үнэхээр арал байдаг эсэхийг асуухад тийшээ ойрын хэдэн жил хүн очоогүй боловч арал байдаг байсан гэх хариултыг өгсөн байна. Байршил тогтоох систем ч бас тус газарт ийм нэртэй жижиг арал байдгийг зааж байв.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа ЗХУ-д эзлэгдсэн Японы Курилын арлуудаас болоод хойд усан хил нь газар нутгийн маргаантай байдаг билээ. Харин Японы хамгийн хойд хэсэгт оршдог тус арал нь хойд усан хилийг заах чухал үүрэг бүхий тэмдэглэгээ байсан юм.

Олон улсын эрх зүйн дагуу улс орнууд усан нутаг дэвсгэрээ зөвхөн нүдэнд ил харагдах, далайн түвшнээс дээш өргөгдсөн арлаар л тогтоох эрхтэй байдаг. Харин 1987 онд хийсэн судалгаагаар “Эсанбэ Ханакита Кожима” арал нь далайн түвшнээс дээш 1,4 метрт өргөгдсөн тул 1988 онд түүнийг Японы газар зүйн мэдээллийн албанаас арал болохыг нь албан ёсоор баталгаажуулжээ. Далайн түвшнээс дээш маш бага хэмжээгээр өргөгдсөн байсан тул тус арал нь байгалийн хүчин зүйлс буюу цас, бороо, салхи шуурганы нөлөөгөөр усан дор орсон байж болох юм. Хэрвээ “Эсанбэ Ханакита Кожима” арал далайд живсэн гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрвөл Япон улс газар нутгаасаа 500 метрийг алдах ажээ.

Түүнчлэн Япон улс нь ОХУ-тай Курилын арлуудаас гадна Хятадтай Сенкаку арлаас болж газар нутгийн маргаантай байдаг билээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж