Өнөө өглөө Хойд Америкийн Үндэсний хоккейн лиг /ҮХЛ/-ийн мөсөн талбайд гурван тоглолт болов. Энэ улирлыг М.Рантанен, Н.МкКиннон, Г.Ландескуг нарын шилдэг тоглолтоор гайхалтай эхлүүлээд байгаа Колорадо Эвеланш баг талбайдаа Ванкувер Кэнайкс багийг хүлээн авч тоглосон.
Энэ тоглолтод нийт 13 гоол орсон бөгөөд зочин баг Ванкувер Кэнайкс баг нэмэлт цагт хамгаалагч П.Пулиогийн оруулсан гоолоор ялалт байгуулав. Хожлын гоол оруулсан П.Пулио улирлын анхны гоолоо оруулсан. Тэгвэл түүнээс дутуугүй гялалзсан нэг тоглогч нь рүүки тоглогч Е.Петтерссон байлаа. Өнгөрсөн оны драфтын сонголт Швед залуу Е.Петтерссон хоёр гоол, гурван гоолын дамжуулалт өгсөн. 19 настай Швед довтлогч Е.Петтерссон улирал эхэлснээс хойш багийнхаа төлөө найман тоглолтод оролцож долоон гоол, гурван гоолын дамжуулалт өгөөд байна.
Б.БЯМБАБАЯР