ОУВС-гаас 36.22 сая долларын санхүүжилт олголоо

Хуучирсан мэдээ: 2018.11.03-нд нийтлэгдсэн

ОУВС-гаас 36.22 сая долларын санхүүжилт олголоо

ОУВС-гаас 36.22 сая долларын санхүүжилт олголоо

Засгийн газраас Олон улсын валютын сан /ОУВС/-тай хамтарч өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Тэгвэл ОУВС-гийн төлөөлөгчид саяхан Монгол Улсад ирж ажиллаад, буцсан. Тэгвэл энэ долоо хоногийн эхээр ОУВС-гийн зөвлөл хуралдсан байна. Хуралдаанаар дунд хугацааны бодлогоо эрчимжүүлэх, төсвийн бодлогоо чангатгах, гадаад валютын улсын нөөцөө нэмэгдүүлэхийн тулд бүх талаар анхаарах, мөнгөний бодлогоо чангатгах, банкуудыг дахин хөрөнгөжүүлэх ажлаа дуусгах зөвлөгөөг Монгол Улсад өгчээ.

Үүнээс гадна Монгол Улс 36.22 сая ам.долларын санхүүжилт нэмэхээр болж, өчигдөр Монголбанкинд шилжүүлжээ. Энэ удаагийн санхүүжилтийг оруулан тооцсоноор дээрх хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад нийт 157.2454 сая ЗТЭ буюу 217.33 сая ам.долларын санхүүжилт олгогдсон байна.  Гурван жилийн хугацаатай хэрэгжүүлэх Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр нь 2017 оны тавдугаар сарын 24-нд батлагдсан бөгөөд хөтөлбөрийн хүрээнд 434.3 сая ам.долларын зээл авах эрх үүссэн билээ.

Т.НОМИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж