Автобусны жолоочид халдсанаас 15 хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2018.11.03-нд нийтлэгдсэн

Автобусны жолоочид халдсанаас 15 хүн амиа алджээ

Автобусны жолоочид халдсанаас 15 хүн амиа алджээ

Хятадын баруун өмнөд хэсгийн Чунчин хотод автобусанд явж байсан нэгэн эмэгтэй буух буудлаа алгасч, уурласандаа автобусны жолоочид халдсанаар автобус онхолдож, 15 хүн газар дээрээ нас барсан тухай өчигдөр /2018.11.02/ тус хотын цагдаагийн газраас мэдэгджээ.

Автобус онхолдсоны дараа доторх камерын бичлэгийг нь сэргээхэд, зорчигч эмэгтэй автобусны жолооч руу хашхичиж байгаа арван секундийн бичлэг олдсон байна. Тус хэрэг өнгөрсөн ням гаригийн /2018.10.28/ өглөөний  10.00 цагт гарчээ. Бичлэг дээрээс 48 настай эмэгтэй уурласандаа гар утсаараа жолоочийг цохиж, жолооч баруун гараараа түүнтэй ноцолдож байв. Энэ үед жолооч жолоогоо зүүн тийш хэт их дарснаар эсрэг урсгал руу орж, цаашлаад гүүрний хашлага давж, ус руу унасан байна. Бичлэгийг сэргээж, ил болох хүртэл ослын шалтгаан олон нийтийн сонирхлыг татаж байсан юм. Цагдаа нар автобус доторх бичлэгээс гадна эсрэг урсгалаар автобусны өөдөөс ирж байсан нэгэн машины хар хайрцгийн бичлэгийг олж авснаар болсон үйл явдлын тухай дэлгэрэнгүй мэдэж авчээ.  Автобус унасан гүүрэн доогуур 70 метрийн гүнтэй Хөх мөрөн урсдаг аж.

Бичлэгийг олохоос өмнө цагдаа нар тус автобусыг техникийн ямар нэгэн асуудалгүй байсан, мөн 42 настай жолоочийг аюулгүй байдлын дүрмээ сахиагүйгээс болж онхолдсон хэмээн буруутгаж байжээ. Аврагчид одоогийн байдлаар 13 хүний цогцсыг олоод байгаа бөгөөд хоёр хүний цогцсыг эрэн хайж байгаа юм юм.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж