Энэ долоо хоногийн эхээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг УИХ-д санал болгох тухай асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлсэн. Тэгвэл энэ талаар УИХ-ын дарга М.Энхболд товчхон тайлбар өгсөн юм. Тэрбээр “Ерөнхийлөгчийн албан бичгийн хариуг би ойрын хугацаанд өгнө. Энэ албан бичигтэй холбоотой заавал Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах шаардлагагүй” гэсэн юм.
Тэгэхээр Ерөнхийлөгчийн саналыг заавал УИХ хэлэлцэх шаардлагагүй, албан бичгээр хариу өгөх боломжтой аж.
Т.НОМИН
Холбоотой мэдээ