Японы визний ангилал өөрчлөгдөж магадгүй

Хуучирсан мэдээ: 2018.11.03-нд нийтлэгдсэн

Японы визний ангилал өөрчлөгдөж магадгүй

Японы визний ангилал өөрчлөгдөж магадгүй

Цагаачлалын бодлогыг зөөлрүүлэх тухай шинэ хуулийн төслийг Японы сайд нарын танхим баталснаар удахгүй парламентаар хэлэлцэгдэхээр болжээ. Тус хуулийг баталбал ажиллах хүч авах зорилгоор хоёр шинэ ангиллыг Японы визэнд шинээр нэмэх юм.

Японы цагаачлалын бодлого нь харьцангуй хатуу бөгөөд гадаад улс орнуудаас цөөн тооны ажиллах хүч авахыг эрмэлздэг билээ.  Харин шинэ визний ангиллаар Японд ирэх “хөх захтнууд”-ыг барилга, хөдөө аж ахуй болон эрүүл мэндийн салбарт ажиллуулахаар төлөвлөж байгаа юм. Шинээр гаргах хоёр визний нэгдүгээр ангиллаар ирэх хүмүүс нь Япон улсад таван жилийн турш ажиллаж, амьдрах эрхтэй болох бол хоёрдугаар ангилал нь өндөр ур чадвартай хүмүүст хамаарч, тэднийг таван жилийн турш Япон улсад гэр бүлийн гишүүдийн хамт ажиллаж, амьдрах эрхийг нь нээж өгөх юм. Түүнчлэн өндөр ур чадвартай хүмүүсийн таван жилийн визийг нь өөрсдийнх нь хүсэлтээр хялбар сунгаж болохоор зохицуулж, зарим тохиолдолд байнга оршин суух эрх олгохоор төлөвлөж байна.

Тус хуулийн төслийг парламентаар удахгүй хэлэлцэх боловч сөрөг нам нь төсвийн зардал болон гэмт хэргийн гаралт ихэснэ зэрэг шалтгаанаар эсэргүүцсэн байр суурьтай байгаа юм.

Япон улсад 1970 оноос хойш төрөлтийн тоо эрс буурч байгаагийн сацуу дундаж наслалтын тоогоороо /85,5/ дэлхийд хамгийн өндөрт тооцогдож байгаа билээ. Үүнээс үүдэлтэйгээр нас хүйсийн харьцаанд их хэмжээний өөрчлөлт орж, хүүхэд залуучуудын тоо багасч байгаа юм. Тиймээс Япон улсад залуу ажиллах хүчний хэрэгцээ шаардлага өндөр байгаа бөгөөд үүнийгээ дагаад тэдний эрхийг хамгаалах, хуульдаа гадаад ажилчдын хөдөлмөрийн эрх, үүргийн тухай нарийн зохицуулалтууд ч хэрэгтэй болж байна.

 Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж