Талбайн теннисний шилдэг ривалуудын 47 дахь тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2018.11.03-нд нийтлэгдсэн

Талбайн теннисний шилдэг ривалуудын 47 дахь тоглолт болно

Талбайн теннисний шилдэг ривалуудын 47 дахь тоглолт болно

Францын нийслэл Парис хотноо мэргэжлийн талбайн теннисний эрэгтэйчүүдийн АТР-н энэ оны сүүлчийн Мастерс тэмцээн болох Парис мастерс тэмцээн өндөрлөх шатандаа орлоо. Тэмцээний хагас шигшээд үлдэх эрхийн төлөө тоглолт  өчигдөр болж, Р.Федерер 6-4, 6-4 харьцаагаар К.Нишикориг, Н.Жокович 4-6, 6-2, 6-3 харьцаагаар М.Чиличийг хожиж хагас шигшээд шалгарсан. Ингээд нэгэн аравныг эзэгнэж буй хоёр шилдэг теннисчин хагас шигшээ шатанд тоглохоор болж байна. Тэртээ 2008 оноос эхлэн мэргэжлийн талбайн теннисний ертөнцөд “Их Дөрвөл” хэмээн нэрлэгдэх болсон Р.Федерер, Р.Надал, Н.Жокович болон Э.Мюррей нарын өрсөлдөөн эхэлсэн байдаг. Энэ жилийн Парис мастерс тэмцээнд “Их Дөрвөл”-өөс Р.Федерер болон Н.Жокович нар өрсөлдөж хагас шигшээд шалгарч байна. Хоёр теннисчин өмнө нь 46 удаа таарч тоглож байсан бөгөөд Н.Жокович 24-22 харьцаатай тэргүүлж байгаа. Харин одоо Парист 47 дахь удаагаа тоглох гэж байна.

Хоёр теннисчин анх 2006 оны Монте-Карло мастерс тэмцээний эхний шатанд таарч тоглоход Р.Федерер хожиж байсан бол хамгийн сүүлд энэ оны Цинциннати мастерс тэмцээний шигшээ тоглолтонд таарч Н.Жоковичийн ялалтаар өндөрлөж байсан. Энэ цаг үеийн шилдэг ривал болох дээрх эрхмүүд 2007 оноос хойш АТР Финалс тэмцээнийг эс тооцвол таарсан бүх тоглолтондоо шигшээ эсвэл хагас шигшээд таарч байсан. Сүүлийн жилүүдэд 6 насаар дүү Н.Жокович илүүрхэж байгаа бөгөөд Р.Федерер хамгийн сүүлд 2015 оны АТР финалс тэмцээний хэсгийн шатанд өрсөлдөгчөө хожиж байсан. Юутай ч энэ удаагийн тоглолт Р.Федерерийн мэргэжлийн карьерынхаа 100 дахь цомын төлөөх марафоны тоглолт болох Н.Жокович АТР-н чансаагаа 2016 оны 11 сараас хойш эргүүлэн авах тоглолт болно.

Харин Парис мастерс тэмцээний хагас шигшээгийн нөгөө талбайн теннисний ертөнцөд шинээр гарч ирж буй Австрийн Д.Дим болон Оросын К.Хачанов нар тоглоно. Хагас шигшээ тоглолтууд өнөөдөр болно.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж