Халаасны хулгайчаас болгоомжил

Хуучирсан мэдээ: 2010.07.12-нд нийтлэгдсэн

Халаасны хулгайчаас болгоомжил

Цагдаагийн байгууллагынхан өнгөрсөн шөнө иргэд, байгууллагаас гэмт хэрэг зөрчлийн тухай 558 мэдээлэл хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй 24 үйлдлээс хулгай зургаа,  дээрэм нэг, танхай зургаа  тээврийн хэрэгслийн  хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хэрэг зөрчил 12 гарсан аж. Нийслэлийн хэмжээнд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 183 хүнийг эрүүлжүүлжээ. Баяр наадам болж байгаатай холбогдуулан Цагдаагийн байгууллагаас иргэдэд дараахи сэрэмжлүүлгийг өгч байна.  Үүнд гэр орон сууцныхаа хаалга, цонхны  найдвартай байдлыг хангах, айл хөршдөө хулгайгаас урьдчилан сэргийлэх талаар холбоо тогтоох, гадагш гарахдаа хэлж харилцах , бэлэн мөнгө үнэт зүйлсээ найдвартай газар хадгалах, олон хүн цугларсан автобусаар зорчих, дэлгүүр зах, наадмын талбайгаар явахдаа халаасны хулгайч нараас болгоомжилж,  сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж