Бал сараа өнгөрүүлж болох хамгийн үзэсгэлэнтэй газрууд

Хуучирсан мэдээ: 2018.11.03-нд нийтлэгдсэн

Бал сараа өнгөрүүлж болох хамгийн үзэсгэлэнтэй газрууд

Бал сараа өнгөрүүлж болох хамгийн үзэсгэлэнтэй газрууд

Дэлхий ертөнц байгалийн үзэсгэлэнт газруудаар дүүрэн. Бид энэ удаагийнхаа "Сонирхолтой газар зүй" буландаа хосуудын бал сараараа хамгийн ихээр зорин очих дуртай газруудыг онцолж байна. Магадгүй та удахгүй хуримаа хийх гэж байгаа бол, бал сараа хаана мартагдашгүй өнгөрөөж болох тухай бодож байгаа бол энэхүү нийтлэл танд тус болж магадгүй юм.


Бора бора- Полинезийн арлууд

Европын хосуудын бал сараараа хамгийн их очдог газраар Полинезийн бүлэг арлуудын Бора Бора арал шалгарсан байна. Энд та усан дээр байрлах таван одтой зочид буудалд тухалж, номин ногоон, тунгалаг усанд хайртынхаа хамт сэлж, нисдэг тэргээр аялал хийх боломжтой.

Индонез, Бали

Романтик хосуудын диваажин болсон үзэсгэлэнт Бали арлыг зүгээр ч нэг “бурхдын арал” хэмээн нэрийдээгүй билээ. Бали арлын “Пура Лухур Улувату” сүмээс нар жаргахыг харах бол таны амьдралдаа хийж үзэх хамгийн үнэ цэнтэй, мартагдашгүй дурсамжуудын нэг байх болно.

Итали, Венец

Хамгийн “классик” бал сарыг өнгөрүүлэх газар бол Италийн Венец хот гэдэгтэй маргах хүн үгүй билээ. Хот дундуур, Европын үзэсгэлэнт байшингуудын хажуугаар, өвөрмөц гүүрнүүдийн доогуур усны сувгаар гондол завьтай аялан бал сараа өнгөрүүлэх нь сайхан санаа байх болно. Түүнчлэн Итали нь эртний түүхийн дурсгалууд, амттай хоолоороо дэлхийд алдартай билээ.

Калифорни, Сонома

Хэрвээ та дарсанд дуртай бол Сонома таны мөрөөдлийн газар байх болно. Тайван, амгалан газар нутаг, амтат, өвөрмөц хоол, байгалийн үзэмжийг шимтэн харангаа дэлхийд алдартай амтат дарсыг шимэх боломжтой. Бал сарын үеэрээ агаарын бөмбөлгөөр хөөрөх нь гайхалтай мэдрэмж байх болно гэдэгт итгэлтэй байна.

Өмнөд Африк, “Кэйп Таун”

Таны амралт, зугаалгын үеэр харж болох бүхий л сайхан зүйлс энэ хотод бий. Үзэсгэлэнт далайн эрэг, өвөрмөц байшин барилгуудаар дүүрэн хот газар, амтат дарс, хачирхалтай байгалийн тогтоц болон сафари зоопаркаар бал сараараа зочлох гайхалтай боломж таныг хүлээж байна.

Грек, Санторини

Happy young couple in village Oia on Santorini island, Greece.

Эдийн засгийн хямрал, олон улсын нөхцөл байдал зэрэг юу ч энэ хотын романтик, сэтгэл татам байдлыг үгүй хийж чадахгүй билээ. Түүхэн дурсгалт газруудаар зочилж, далайн эрэг дээр наран шарлагын газар тухалж, үзэсгэлэнт барилгуудын дээрээс нар жаргахыг харах нь сайхан завшаан байх болно.

Аруба

Карибын тэнгисийн хамгийн их нар тусдаг газар гэгддэг Аруба арал бараг л жилийн 365 өдөр нартай байдаг байна. Цагаан элстэй далайн эрэг дээр тухалж, усанд сэлэхээс гадна энэ арал дээр аялал жуулчлал ихээр хөгжсөн тул хийж болох тун олон зүйл бий.

Зүүн өмнөд Ази, Мьянмар

Хамгийн өвөрмөц бал сарыг хүсэж байвал та Буддын шашны эртний сүм хийд бүхий Мьянмар улсыг зориорой. Дэлхий ертөнц хувьсан өөрчлөгдөж байгааг үл харгалзан энэ нууцлаг улс нь онгон байгаль, эртний түүхийн үнэ цэнтэй дурсгалуудаа тэр хэвээр нь хадгалан үлдэж чадсан юм.

Шри Ланка

Тэнгис далай, ширэнгэн ой, гол мөрөн, усан сангууд, модон дээр дүүлэх сармагчнууд гээд онгон дагшин байгальд үзэж болох бүхий л зүйлс энд бий.

Канад, Кэбэк хот

Бал сараа мартагдашгүй өнгөрөөж болох үзэсгэлэнтэй хот гэдгээс гадна Кэбэк нь үнэтэй газруудтай харьцуулахад төсөвт тань харьцангуй хэмнэлттэй аялал байх болно. Хүмүүс энэ хотыг Парисаас дутахааргүй романтик газар гэдэг. Түүнчлэн тэндхийн зарим зочид буудлууд нь хотоор, мэргэжлийн зурагчинтай хамт аялах аяллыг санал болгодог.

Эх сурвалж: earthporm.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж