Н.Цэрэнбатын санаа бүтэлгүйтлээ

Хуучирсан мэдээ: 2018.11.02-нд нийтлэгдсэн

Н.Цэрэнбатын санаа бүтэлгүйтлээ

Н.Цэрэнбатын санаа бүтэлгүйтлээ

Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 54 тэрбум төгрөг төсөвт суулгаж, гэр хорооллын янданд утаа шүүгч тавихаар төлөвлөсөн. Яндангийн утаа шүүгч үр дүнгээ өгнө гэж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат нэлээд дэмжсэн ч ард иргэд эрс эсэргүүцсэн юм.

Өнгөрсөн найман жилд 800 тэрбум төгрөгийг утааны эсрэг зарцуулсан ч өнөөдөр агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрээд байгаа. Гэтэл дахиад л улсын төсвийн 54 тэрбум төгрөг “утаа” болох вий гэхээс эмээсэн иргэн олон байв.

Тэгвэл өнөөдөр /2018.11.02/ УИХ-ын чуулганаар 2019 оны улсын төсвийг баталсан бөгөөд агаарын бохирдлын эсрэг зарцуулах нийт 80 тэрбум төгрөгийг хасч, баталлаа. Ингэснээр гэр хорооллын айл өрхийн янданд утаа шүүгч тавихгүй гэсэн үг юм.

Т.НОМИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж