Мэргэжлийн талбайн теннисний АТР-н Мастерс зэрэглэлийн Парис мастерс тэмцээний 3-р шатны тоглолтууд өндөрлөж дунд шөвөгт өрсөлдөх найман теннисчдийн нэрс тодорлоо.
Өнгөрсөн жилийн Парис мастерс тэмцээний аварга Америкийн Ж.Сок Тунис теннисчин М.Язириг 6-0, 6-4 харьцаатай хожиж шөвгийн наймд шалгарсан. Тэгвэл Р.Федерер Италийн Ф.Фогниниг, Сербийн Н.Жокович Босни теннисчин Д.Жумбурыг, М.Чилич Болгарын Г.Димитровыг, К.Нишикори Африкийн чацархаг залуу К.Андерсоныг буулгаж авсан байна.
Дунд шөвгийн тоглолт өнөөдөр эхлэх бөгөөд Ж.Сок-Д.Дим, Н.Жокович-М.Чилич, Р.Федерер-К.Нишикори, А.Зверев-К.Хачанов нар тоглоно. Эдгээрээс Н.Жоковичийн эсрэг М.Чилич болон Р.Федерерийн эсрэг К.Нишикоригийн тоглолтууд сонирхолтой болно.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ