“Иргэдээ, иргэний үүргээ биелүүлцгээе” өдөрлөг зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2018.11.02-нд нийтлэгдсэн

“Иргэдээ, иргэний үүргээ биелүүлцгээе” өдөрлөг зохион байгууллаа

“Иргэдээ, иргэний үүргээ биелүүлцгээе” өдөрлөг зохион байгууллаа

Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар нь 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр “Номин Холдинг” ХХК-ийн Эрх зүйн газартай хамтран хувийн хэвшлийн 5 компанийн 150 гаруй удирдах албан тушаалтанд  “Иргэдээ, иргэний үүргээ биелүүлцгээе”  уриан дор тус компанийн сургалтын  танхимд  өдөрлөг зохион байгууллаа.   Өдөрлөгийн арга хэмжээг нээж Тамгын газрын дарга Н.Чулуунжав үг хэлж сургалт хариуцсан Хүний нөөцийн мэргэжилтэн О.Солонго зохион байгууллаа.

Тус өдөрлөгөөр  Иргэдийн төлөөлөгчөөр ямар хүн шүүх хуралдаанд оролцдог түүний эдлэх эрх үүргийн талаар “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам” мөн тус шүүхийн 2018 оны 3 дугаар улирлын шүүн таслах ажлын товч дүн мэдээ, шүүхийн тухай багц хууль, шүүхийн шинэтгэлийн 10 үр дүнгийн талаар танилцуулж, гарын авлага материал тараан сурталчилж ажиллалаа.

Сургалт, өдөрлөгийг зохион байгуулснаар иргэд хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлж, өөрт тулгамдаж буй зүйлээ мэргэжлийн хүнээс асууж тодруулж байлаа.

Г.НАРАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж