“Сохо мебель”-ийн захирлын хэргийг Мөрдөн байцаах газар луу татжээ

Хуучирсан мэдээ: 2018.11.02-нд нийтлэгдсэн

“Сохо мебель”-ийн захирлын хэргийг Мөрдөн байцаах газар луу татжээ

“Сохо мебель”-ийн захирлын хэргийг Мөрдөн байцаах газар луу татжээ

Өнгөрсөн 2017 оны зургадугаар сарын 5-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр "Нарны хороолол" хотхоны 22 давхрын салхивчаар 22 настай охин Ж унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэрэгт тавилгын их дэлгүүр болох "Сохо Мебель" компанийн ерөнхий захирал Б.Жадамбааг холбоотой хэмээн хэвлэлээр мэдээлж байв. Учир нь талийгаач түүний туслахаар ажиллаад удаагүй байсан бөгөөд өмнө нь захиралдаа зодууллаа хэмээн цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж байсан гэж  талийгаачийн  нагац эгч Б.Нарангэрэл хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. Тэгвэл дээрх  хэрэгт холбогдоод байгаа “Сохо Мебель” компанийн захирал Б.Жадамбаад холбогдох хэргийг мөрдөн байцаах газар луу  татжээ.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж