2015 онд Английн Ливерпүүл клубээс Манчестер Сити клубт ирж байсан Англи довтлогч Р.Стэрлинг багтайгаа шинэ гэрээнд гарын үсэг зурлаа. Тэрээр 2015 онд 5 жилийн 44 сая паундын гэрээ байгуулж байсан бол шинэчилсэн гэрээгээр 2023 онд хүртэл Манчестер Сити клубт тоглох бөгөөд долоо хоногийн 300000 паундын цалин авна. Ингэснээр Р.Стэрлинг хамгийн өндөр цалинтай Англи тоглогч болж байна. Өмнө нь долоо хоногийн 180000 паундын цалин авдаг байжээ.
Ливерпүүл клуб Уэльс хагас хамгаалагч А.Рамсиг Арсенал клубээс авна гэсэн мэдээллийг үгүйсгэсэн байна. Уэльс тоглогч багтайгаа шинэ гэрээ байгуулах хүсэлгүй байгаа ба багаа орхиход ойрхон байна.
Б.БЯМБАБАЯР