NHL-н хамгийн ахмад 10 тоглогч

Хуучирсан мэдээ: 2018.11.02-нд нийтлэгдсэн

NHL-н хамгийн ахмад 10 тоглогч

NHL-н хамгийн ахмад 10 тоглогч
  1. ЗДЕНО ХАРА (1976/03/18-нд хуучнаар Чехословак улсад төрсөн 42 настай. Бостон Брюинс баг). Лигийн хамгийн ахмад тоглогч З.Хара 1996 оны драфтын 56-аар Нью-Йорк Айландерс багт сонгогдож байсан. Драфтаас жилийн дараа 1997 онд ҮХЛ-т хөл тавьж байсан бөгөөд Нью-Йорк Айландерс багт 2001 он хүртэл, Оттава Сенаторс багт 2006 он хүртэл тоглож байгаад 2007 оноос хойш Бостон Брюинс багийн төлөө тоглож байна. Лигт 22 дахь жилдээ тоглож буй ахмад хамгаалагч З.Хара 2011 онд стэнлийн цом, 2009 онд лигийн шилдэг хамгаалагчаар шалгарч 6 удаа Бүх-оддын тоглолтонд оролцсон. ҮХЛ-н түүхэн дэх хамгийн өндөр тоглогч З.Хара 2012 онд лигийн хамгийн хурдан тэшдэг тоглогч болж байсан. Мөн Словак улсынхаа шигшээ багтайгаа 2000, 2012 оны ДАШТ-нээс мөнгө, 2016 оны Дэлхийн цомын мөнгөн медаль хүртэж байсан.
  2. МЭТТ КАЛЛЕН (1976/11/02-нд Америкт төрсөн 42 настай. Питтсбург Пингвинс баг). Өнөөдөр 42 нас хүрч буй лигийн ахмад тоглогч М.Каллен одооноос 22 жилийн өмнө буюу 1996 оны драфтаар одоогийн Анахайм Дакс багт сонгогдож байжээ. Тэр цагаас хойш 23 улирал тоглож байгаа бөгөөд энэ хугацаанд Анахайм Дакс, Флорида Пантерс, Каролина Харрикейнз, Нью-Йорк Рейнжерс, Оттава Сенаторс, Миннесота Уайлд, Нэшвилл Предаторс, Питтсбург Пингвинс багуудын өмсгөлтэй тоглож байсан. Түүнд Стэнлийн цом 3 бий. 2006 онд Каролина Харрикейнз багийн хамтаар хүртсэн бол сүүлд Питтсбург Пингвинс багийн хамтаар 2016, 2017 онд дахин стэнлийн цомыг өргөж байсан. Үүнээс гадна АНУ-ын шигшээ багийнхаа хамтаар 2004 оны ДАШТ-нээс хүрэл медаль хүртэж байсан тоглогч юм.
  3. РОБЕРТО ЛЮНГО (1979/04/04-нд Канадад төрсөн 39 настай. Флорида Пантерс баг). Лигийн хамгийн ахмад хаалагч Р.Люнго 1997 оны драфтын 4-өөр Нью-Йорк Айландерс багт сонгогдож байсан. Харин ҮХЛ-т 1999 оноос тоглож эхэлсэн бөгөөд драфтын сонгогдсон баг Нью-Йорк Айландерс багтаа ердөө нэг улирал тоглоод Флорида Пантерс руу явж байсан. Улмаар 2006 онд Ванкувер Кэнайкс багт тоглож байгаад 2013 онд буцаад Флорида Пантерс багтайгаа нэгдсэн байдаг. Өдгөө 19 дэх улиралдаа тоглож буй Р.Люнго 2011 онд улиралд хамгийн бага гоол алдсан хаалгачаар шалгарсан бол 6 удаа Бүх-оддын тоглолтонд дуудагдаж байсан. Р.Люнгогийн хувьд клубээс илүүтэй Канадын шигшээ багтайгаа өндөр амжилт үзүүлсэн байдаг бөгөөд олимпийн наадамд 2 алт, ДАШТ-нд 2 алт, 1 мөнгө, Дэлхийн цомд 1 алтан медаль хүртэж байжээ.
  4. ЖО ТОРНТОН (1979/07/02-нд Канад төрсөн 39 настай. Сан-Хосе Шаркс баг). 1997 оны драфтын тэргүүн сонголтоор Бостон Брюинс багт очиж байсан Ж.Торнтон шууд багтайгаа нэгдэж байсан. Түүнээс хойш 21 улирал ҮХЛ-н мөсөн талбай дээр тоглохдоо Бостон Брюинс болон Сан-Хосе Шаркс багуудад л хүчин зүтгэсэн байдаг. 2005-2006 оны өвлийн солилцоогоор Сан-Хосе Шаркс багт ирж байсан бөгөөд 6 удаагийн Бүх-одод, 2006 оны улирлын үнэ цэнэтэй тоглогч, 2006 оны улирлын хамгийн өндөр оноо авсан тоглогч болж байсан. Үүнээс гадна Канадын шигшээ багийн хамтаар 2010 оны олимпийн алт, 2005 оны ДАШТ-ний мөнгө, 2004, 2016 оны Дэлхийн цомын алтан медалийг хүртэж байсан.
  5. ПАТРИК МАРЛО (1979/09/15-нд Канадад төрсөн 39 настай. Торонто Мейпл Лифс баг). Лигийн шилдэг жигүүрийн тоглогчдын нэг гэдгээ өдгөө ч харуулсаар, ҮХЛ-н мөсөн талбайд эрч хүч нь хариагүй байгаа гэдгээ харуулж чадаж байгаа тоглогч бол П.Марло юм. 1997 оны драфтын 2-оор Сан-Хосе Шаркс багт сонгогдож 2017 оны зун багаа орхих хүртлээ 19 улирал багийнхаа төлөө хоёргүй сэтгэлээр тоглож, багийн ахлагч хүртэл хийж байсан. Харин тэр 2017 оны зун Торонто Мейпл Лифс багтай нэгдээд байна. 39 настай ахмад тоглоч П.Марло 3 удаагийн Бүх-одод тоглогч бөгөөд Канадын шигшээ багийнхаа хамтаар 2010, 2014 оны олимпийн алт, 2003 оны дэлхийн аваргын алт, 2005 оны мөнгө, 2004 оны дэлхийн цомын алтан медаль хүртэж байжээ. Түүнд зөвхөн стэнлийн цом л өргөх дутуу байна.
  6. КРИС КУНИЦ (1979/09/26-нд Канадад төрсөн 38 настай. Питтсбург Пингвинс баг). Яг өнөөдрийн түвшинд ҮХЛ-т тоглож байгаа тоглогчдоос хамгийн олон удаа стэнлийн цом өргөсөн тоглогч бол К.Куниц юм. Тэр 2007 онд Анахайм Дакс багийн хамтаар, 2009, 2016, 2017 онуудад Питтсбург Пингвинс багуудын хамтаар стэнлийн цомыг өргөж байсан. Стэнлийн цомыг дөрвөнтөө өргөж үзсэн К.Куниц 2003 оноос ҮХЛ дэх карьераа Анахайм Дакс багаас эхлүүлж байсан. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл Питтсбург Пингвинс болон Тампа Бэй Лайтнинг багуудад тоглоод байна.
  7. РАЙАН МИЛЛЕР (1980/07/17-нд Америкт төрсөн 38 настай. Анахайм Дакс баг). 2010 оны Венина Трофи шагналын эзэн, 1 удаагийн Бүх-одод тоглогч Р.Мюллер 1999 оны драфтаар Баффало Сейбрес багт сонгогдож 2002 оноос багтайгаа нэгдэж байсан. Лигт ирсэн эхний жилүүддээ доод лиг рүү явж байсныг эс тооцвол 16 улирал ҮХЛ-т тоглохдоо Баффало Сейбрес, Сент-Луис Блюс, Ванкувер Кэнайкс болон Анахайм Дакс багт тоглоод байна. Тэр 2010 онд АНУ-ын шигшээ багтаа дуудагдаж олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн.
  8. БРҮҮКС ОРПИК (1980/09/26-нд Америкт төрсөн 38 настай. Вашингтон Капиталс баг). Лигийн ахмад хамгаалагч Б.Орпик 2000 оны драфтын 18-р Питтсбург Пингвинс багт сонгогдож, 2003 оноос багтайгаа нэгдэж байсан. ҮХЛ-т 16 дахь улиралдаа тоглож буй Б.Орпик карьерын ихэнх хугацаагаа Питтсбург Пингвинс багт өнгөрүүлсэн бол 2014 оноо Вашингтон Капиталс багт тоглож байна. Стэнлийн цомыг хоёронтоо өргөхдөө хоёр багтаа тус бүр нэг удаа өргөсөн байдаг.
  9. НИКЛАС КРОНВАЛЛ (1981/01/12-нд Шведэд төрсөн 37 настай. Детройт Ред Уингс баг). Хэдхэн жилийн өмнө лигийн хүчирхэг багуудын нэг байж тогтмол плэй-оффт шалгарч байсан Детройт Ред Уингс багаас үлдсэн ганц төлөөлөгч бол Швед хамгаалагч Н.Кронволл юм. Шайбтай хоккейн “Гурван Алтын Клуб”-ын гишүүн Н.Кронвалл хүчирхэг үеийн Детройт Ред Уингс багт М.Самуэльссон, Х.Зеттерберг, Н.Лидстрём, Д.Хашек болон П.Дацюк нарын хамтаар мөр зэрэгцэн тоглож байсан. 2000 оны драфтаар Детройт Ред Уингс багт сонгогдож байсан Швед хамгаалагч тухайн үеийн бүрэлдэхүүнээс бараг л ганцаараа багтаа үлдээд байна.
  10. КРЭЙГ АНДЕРСОН (1981/05/21-нд Америкт төрсөн 37 настай. Оттава Сенаторс баг). Лигт шилдгүүдийн тоонд багтахгүй ч олон жил тогтвортой тоглож байгаа хаалгач бол Оттава Сенаторс багийн хаалгач К.Андерсон юм. Өдгөө ахмад тоглогчдын тоонд ороод буй К.Андерсон Канадын Онтариогийн лигт тоглож байхдаа 1999 оны драфтанд нэрээ өгч Калгари Флаймз багт сонгогдож байсан ч ҮХЛ-т хөл тавьж чадаагүй. Ингээд дахин 2001 онд дахин драфтанд нэрээ өгөөд Чикаго Блэйкхаукс багт сонгогдож 2002 оноос анх лигт хөл тавьсан. Гэхдээ К.Андерсон 2006 он хүртэл лигт тогтвортой тоглож чадаагүй байдаг. Өнгөрсөн хугацаанд Чикаго Блэйкх

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж