Хүндийн өргөлтийн дэлхийн шилдэг тамирчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөхөөр Туркменистан улсын Ашхабад хотод цуглараад байна. Өнөөдөр эхэлж байгаа уг тэмцээнийг угтан тус улсын Ерөнхийлөгч Гурбангул Бердымухамедов “алтан гол” өргөж, тэмцээний сурталчилгааг өвөрмөцөөр хийжээ. Тэрбээр нутагтаа болж байгаа уг тэмцээний цар хүрээг олон улсад түгээхийн тулд тамирчдын гол зэвсэгийг "алтаар" бүрэн өргөжээ. Өчигдөр тэмцээний нээлт эхлэхтэй зэрэгцэн энэхүү видео бичлэгийг олон нийтэд түгээжээ.
Нээлтийн үйл ажиллагаанаасаа эхлэн сүр дуулиантай эхэлсэн туйваанчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 88 орны тамирчид 10 хоногийн турш өрсөлдөнө.
Ч.ШАРХҮҮ
Холбоотой мэдээ