Та ойрын хугацаанд цахилгаан бараа сонгох гэж байна уу? Тэгвэл бид танд өөрийн хэрэгцээнд төгс тохирсон цахилгаан барааг сонгоход юу юун дээр анхаарах ёстой талаар зөвлөгөө хүргэе.
- СУДАЛГАА ХИЙХ:
Гэр бүлийн хэрэгцээндээ тохирсон барааг худалдан авахын тулд тухайн барааныхаа талаар мэдээлэлтэй байх хэрэгтэй. Мэдээллийн зуунд хайлтын систем ашиглан барааны ерөнхий мэдээллүүдийг олж авах боломжтой. Олон нэр төрлийн цахилгаан бараа оруулж ирдэг дэлгүүрийн веб сайт, онлайн худалдааны дэлгүүр зэргээс ерөнхий мэдээллүүдийг олж авах боломжтой. Жишээ нь: онлайн худалдааны www.next.mn сайт-д зочилж, сонирхсон барааныхаа бодит зураг, үнийн мэдээлэл, үзүүлэлт зэргийг мэдэх боломжтой.
- МЭРГЭЖИЛТНЭЭС ЗӨВЛӨГӨӨ АВАХ:
Дан ганц цахилгаан барааны өнгө, үнэ, загварыг харалгүй бүтээгдэхүүний үзүүлэлт, хүчин чадал зэргийг харах хэрэгтэй. Ингэхийн тулд таньд мэргэжлийн хүний тусламж хэрэг болно. Цахилгаан барааны дэлгүүрийн худалдааны зөвлөх эсвэл борлуулалтын ажилтантай холбогдож энэ талаар мэдээлэл авах бүрэн боломжтой. Тэдгээр хүмүүсээс барааны тог зарцуулалт, хүчин чадал, үзүүлэлт зэргийн талаар мэдээллүүдийг авч аль нь танд тохиромжтой байх талаар бодох хэрэгтэй.
- АЛБАН ЁСНЫ БОРЛУУЛАГЧААС ХУДАЛДАН АВАХ
Интернетээс судалгаа хийж, экспертээс зөвлөгөө авч, өөрийн хэрэгцээнд тохирсон цахилгаан бараагаа сонгочихсон бол та тухайн брендийн албан ёсны борлуулагчаас цахилгаан бараагаа худалдан авах хэрэгтэй. Учир нь албан ёсны борлуулагч танд баталгаат засварын үйлчилгээг санал болгодог. Тэд танд тухайн барааг хэрхэн зөв ашиглаж, ашиглалтын хугацааг уртасгах талаар зөвлөгөө өгч, баталгаат засварын хүчинтэй хугацаанд гарсан эвдрэл гэмтлийг засварлах, арчлах үйлчилгээг санал болгодог. Та хаанаас худалдан авахаа мэдэхгүй байгаа бол бид таньд 100 гаруй брендийн албан ёсны борлуулагчаар ажиллаж, 6000 гаруй нэр төрлийн цахилгаан бараа болон тавилга борлуулдаг “Некст электроникс”-ийг санал болгож байна.
- ӨРГӨН СОНГОЛТТОЙ ГАЗРААС ХУДАЛДАН АВАЛТ ХИЙХ
Хэрвээ та ямар брендийн цахилгаан барааг сонгохоо мэдэхгүй байгаа бол аль болох олон брендийн олон нэр төрлийн барааг оруулж ирдэг газрыг сонгон үйлчлүүлэх хэрэгтэй. Ингэснээр та аль бренд нь юугаараа давуу болох талаар мэдээлэлтэй болохоос гадна илүү олон төрлийн бараанаас сонголтоо хийх боломжтой болох юм.
- ЭРГЭХ ХОЛБОО ХАМГИЙН ЧУХАЛ
Өөрийн хэрэгцээнд тохирсон цахилгаан барааг сонгочихсон бол та худалдан авсны дараа яах талаар бодох хэрэгтэй. Цагийн эрхэнд бүхий л зүйлд элэгдэл үүсэж, эвдрэл гарах магадлалтай тул үйлчлүүлэгчийг халамжилдаг, дуудлагын болон засварын төвтэй газрыг сонгох нь зүйтэй. Монголын хувьд “Некст сервис” хамгийн анх Samsung, LG, TCL, Philips, Lenovo зэрэг брендүүдийн албан ёсны завсар үйлчилгээг үзүүлж, бараа бүтээгдэхүүний баталгаат хугацааг сунгах үйлчилгээ үзүүлж эхэлсэн ба явуулын засварын үйлчилгээг үзүүлдэг.
Та цахилгаан бараа худалдан авах гэж байгаа бол дээрх зөвлөгөөнүүдийг дагаарай. Хэрвээ та хаанаас цахилгаан бараагаа худалдан авахаа мэдэхгүй байгаа бол танд нэг мэдээ дуулгая.
“Нэкст электроникс” компани 9 жилийн ойн баяраа угтан бүх цахилгаан бараагаа хямдарсан үнээс 3-9% хямдруулж авах боломжийг олгож байна. Мөн цорын ганц супер азтан Samsung брендийн цоо шинэ загварын “Add wash” угаалгын машин хожих боломжтой гэнэ.
Холбоотой мэдээ