Алкоголь, кофе хоёрыг хольж болохгүй | News.MN

Алкоголь, кофе хоёрыг хольж болохгүй

Алкоголь, кофе хоёрыг хольж болохгүй

Алкоголь, кофе хоёрыг хольж болохгүй

Жирийн үед кофе уусны дараа толгой сэргээд ирдэг ч архи уусны дараа хэрэглэх нь тохиромжтой биш гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Түүнчлэн алкоголь болон кофейны нийлэмж нь хүний биед олон сөрөг нөлөөтэй гэнэ. АНУ-ын “Wake Forest” анагаахын сургуулийн судлаач, доктор Мэри Клэр О’Брин энэ тухай судалжээ.

Кофейн нь нэг төрлийн сэргээх үйлчилгээтэй болохоор хэрэглэсний дараа толгой тархийг сэргээж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг байж болох юм. Учир нь кофейн нь ядрах мэдрэмжийг төрүүлдэг тархины аденозины ялгарлыг сааруулдаг байна.

Алкоголь уусны дараа допамин болон глутамины хүчлийн ялгаралт /мэдрэлийн эсийг төлжүүлдэг химийн нэгдэл/, мөн тархины гамма-премагоритрын хүчлийн ялгаралтыг нэмэгдүүлснээр уусны дараа нэг цагийн дотор хүнийг сэргэг байлгадаг бол түүнээс хойш ядарсан мэдрэмжийг төрүүлж эхэлдэг байна.

Алкоголь хэрэглэсний дараа кофе уухад хүн сэргэж байгаа мэт санагддаг боловч яг үнэндээ алкоголиос үүдэлтэйгээр биед явагдаж буй бодисын солилцоо, химийн урвалуудыг сааруулах ямар ч нөлөө үзүүлдэггүй. Өөрөөр хэлбэл, алкоголийн биед үзүүлэх нөлөө буюу ядарсан мэдрэмжийг кофейны ачаар багасгах ч бусад нөлөө нь хэвээрээ байна гэсэн үг юм.

Түүнчлэн алкоголь, кофе хоёрыг угсруулан хэрэглэсний дараа хүний юм ойлгох чадвар болон орон зайн баримжаа муудаж, аливаад хариу үйлдэл үзүүлэх чадвар нь буурдаг ажээ. Зарим хүмүүсийн хувьд алкоголийг кофе, сэргээш зэрэгтэй хамтран хэрэглэдэг нь илүү их архи уух боломжийг үүсгэнэ хэмээн боддогоос үүдэлтэй. Яг үнэндээ тэдний бие махбодын хувьд зүгээр нэг алкоголь хэрэглэснээс илүү муу үр дүнг энэ нь үзүүлэх юм.

Харин судлаачдын хэлснээр “архиа гаргах” цорын ганц арга нь хүлээх юм. Харин алкоголь хэрэглэхийн өмнө хоол сайн идсэнээр цусанд алкоголийн хэмжээ нэмэгдэхээс сэргийлж, алкоголийн нөлөөг арай бага амсах боломжтой байна.

Эх сурвалж: CNN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-11-02 202.9.40.42

Алийн болгон орос маягаар Алкоголь гэж бичиж, уншиж байхав дээ ( Alcohol ) Алкохол гэж бичиж, уншиж хэвшмээр байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж