Гишүүд төгөлдөр хуурдсаар л байна

Хуучирсан мэдээ: 2018.11.02-нд нийтлэгдсэн

Гишүүд төгөлдөр хуурдсаар л байна

Гишүүд төгөлдөр хуурдсаар л байна

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, намрын чуулган шинэ дэгээр хуралдаж байгаа билээ. Тухайлбал, хуулийн 9.5 дугаарт "Санал хураалт явуулах үед гишүүн санал өгөх эрхээ зөвхөн өөрөө эдлэх бөгөөд энэхүү эрхээ бусдад шилжүүлэх, бусад гишүүний өмнөөс санал өгөхийг хориглоно” гэж заасан. Гэвч өнөөдрийн /2018.12.02/ хуралдаанаар УИХ-ын хэд хэдэн гишүүн бусдын кнопыг дарав. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн бөгөөд тэрбээр “Д.Оюунхорол гишүүн “миний кнопыг дарчих” гээд гуйхаар нь би дарсан” гэж тайлбарлав.

Энэ мэтчилэн гишүүд дэгийг зөрчиж, төгөлдөр хуурдсаар л байна. Гэвч хууль зөрчсөн үйлдэлд хариуцлага тооцохгүй байгааг О.Баасанхүү гишүүн шүүмжлэв.

Шинэ дэгийн хуулиар бол гишүүдийн саналыг хурууны хээгээр авна гэж заасан. Гэвч хурууны хээ уншдаг кнопын төсвийг урьдчилж суулгаагүй тул 2019 оны дөрөвдүгээр сарын 5-наас буюу дараа жилийн хаврын чуулганаар хэрэгжүүлэх юм. Санал хураалт хурууны хээтэй болсноор бусдын өмнөөс кноп нь дарах байдал арилна гэж хууль санаачлагчид үзсэн билээ.

Т.НОМИН

.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж