Ухаалаг утасны тэргүүлэх компаниуд болох Samsung, LG-г уян дэлгэцтэй утасны үйлдвэрлэл дээр өрсөлдөж байх хооронд Хятадын “Royole Corporation” тэднээс өрсөн дэлхийн хамгийн анхны уян дэлгэцтэй ухаалаг гар утсыг бүтээжээ. БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо Хятадын технологийн тэргүүлэх компани “Royole Corporation” анхны эвхэгддэг таблетыг лхагва гаригт /2018.10.31/ олон нийтэд танилцуулсан байна.
“Royole FlexPai” гэж нэрлэсэн энэхүү таблет нь 7.8 инчийн дэлгэцтэй ба энэ нь жижиг таблетын хэмжээтэй гэсэн үг юм. Харин эвхсэний дараа энгийн ухаалаг гар утасны хэмжээтэй болох ажээ. Компанийн мэдээлснээр, уг таблетын органик гэрэл ялгаруулдаг, маш нимгэн дэлгэцийг 200 мянган удаа эвхэж нугалахад ямар ч асуудал гарахгүй гэнэ. Шинэ загварын таблетын захиалгыг пүрэв гаригаас эхлэн компанийн вэб сайтаар дамжуулан авах бөгөөд үнэ нь 1300 ам.доллараас эхлэх ажээ.
Эх сурвалж: WWW3.NHK.OR.JP
Холбоотой мэдээ