УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэрээ дэвшүүлэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдээд байна. Намаас нь ийм тушаал буулгасан ч хүлээж авахгүй гэнэ. Энэ тухайгаа тэрбээр “Хэвлэлүүд марафон явуулаад эхэлчихэж. Сайдын марафоноосоо намайг хасчихаарай гэж хүсэх байна.
Би орон нутгаас сонгогдсон хүн. Төвлөрлийг сааруулах чиглэлээр яг одоо нэлээд хэдэн төсөл дээр ажиллаж байна. Энэхүү төслийнхөө ард гарах нь чухал. Намаас, бүлгээс сайдад нэр дэвшүүлэх санал гаргавал үгүй гэж хэлнэ” гэлээ.
Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлээс компаниа “угжсан”, нэр бүхий улстөрчдийн компанид зээл олгосон гэх үндэслэлээр Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг огцрох болсноо мэдэгдээд буй. Нам нь ч бүлэг нь ч хариуцлагаа хүлээж огцрох шаардлага тавьсан байдаг. Үүнтэй холбоотойгоор эрх баригч хүчин дотор сайдын суудлын төлөө марафон эхэлсэн ч нэр тодорсон гишүүн үгүйсгэлээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ