Цагдаагийн гурван офицер нэг эмэгтэй ажилтнаа хүчирхийлжээ

Хуучирсан мэдээ: 2018.11.02-нд нийтлэгдсэн

Цагдаагийн гурван офицер нэг эмэгтэй ажилтнаа хүчирхийлжээ

Цагдаагийн гурван офицер нэг эмэгтэй ажилтнаа хүчирхийлжээ

ОХУ-ын Уфа хотын цагдаагийн газрын төв байранд уг хэрэг гарчээ. Уфа хотын цагдаагийн газрын ажилчид оройн цагаар ажлын байран дээрээ архидан согтуурч, 23 настай эмэгтэй ажилтныг цагдаагийн газрын гурван удирдах албан тушаалтан бүлэглэн хүчирхийлсэн байна.

Тодруулбал, хэлтсийн дарга ажилтай 50-51 насны хоёр эрэгтэй, 34 настай шилжих хөдөлгөөний албаны дарга эрэгтэй нар нийлж бүсгүйг маш хэрцгийгээр хүчирхийлжээ. “Комсомолская Правда” сонинд бичсэнээр, согтууруулах ундаа хэтэрхий их хэрэглэснээс болж, өөрийгөө хянах чадваргүй болсноос уг хэргийг үйлдсэн. Хэргийг үйлдсэн гурван офицер тус газрын шилдэг ажилчдын тоонд ордог. Мөн хохирогч эмэгтэй Оросын цэргийн өндөр албан тушаалтны охин байсан гэв.

Хэргийг шалгуулахаар, Москва хотоос мөрдөгчдийн багийг илгээсэн ба хэрэг гарсан орой ямар үйл явц болсон талаар хохирогчоос мэдүүлэг авч, хохирогчийг шүүхийн шинжилгээнд хамруулахаар болсон байна.

Эх сурвалж:RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж