Жирэмслэлт хоорондын зай багадаа нэг жил байх ёстой

Хуучирсан мэдээ: 2018.11.02-нд нийтлэгдсэн

Жирэмслэлт хоорондын зай багадаа нэг жил байх ёстой

Жирэмслэлт хоорондын зай багадаа нэг жил байх ёстой

Эх хүүхдийн аль алины эрүүл мэндийн төлөө жирэмслэлт хоорондын зайг багадаа нэг жил байлгах ёстойг судалгаагаар тогтоожээ. Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу жирэмслэлт хоорондын зайг 18 сараас багагүй байлгах нь тохиромжтой гэжээ. Жирэмслэлт хоорондын зай бага байх нь хүүхэд дутуу төрөх болон эх, хүүхдийн эрүүл мэндэд олон байдлаар сөрөг нөлөө үзүүлдэг аж.

“Бритиш Колумбиа” их сургууль болон Харвардын их сургуулийн эрдэмтэд 15 мянган төрөлт дээр судалгаа хийж, жирэмслэлт хоорондын зайг  багадаа нэг жил байлгах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Дашрамд дурдахад, жирэмслэлт хоорондын зай гэдэг үгийг хамгийн сүүлд жирэмсэн байсан үе буюу хүүхэд төрүүлснээс хойш дараагийн удаа жирэмслэх хүртэлх хугацааг тооцож байна.

Тэдний олж тогтоосноор жирэмслэлт хоорондын хамгийн төгс зай нь 12-18 сар бөгөөд эх, хүүхдийн эрүүл мэнд болон дахин жирэмслэхэд хамгийн тохиромжтой, найдвар өндөртэй байдаг байна. Үүнээс гадна судалгааны хэд хэдэн сонирхолтой үр дүнгүүдээс дурдвал:

– Жирэмслэлт хоорондын зай 12 сараас бага байх нь бүх насны эмэгтэйчүүдэд ялгаагүй эрсдэлтэй.

– 35-аас дээш насны эмэгтэйчүүдийн жирэмслэлт хоорондын зай бага байх нь ээжүүдэд илүү муугаар нөлөөлдөг бол 20-34 насны эмэгтэйчүүдийн хувьд урагт илүү муугаар нөлөөлдөг байна.

– 35-аас дээш насны эмэгтэйчүүд өмнөх төрөлтөөсөө зургаан сарын дараа жирэмсэн болох нь эхийн эндэгдэл болон өвчлөлийг 1,2 хувь хүртэл нэмэгдүүлдэг. /1000 төрөлт тутмын 12 нь эрсдэлтэй/. Харин тэд жирэмслэлт хоорондын зайг 18 сар байлгах нь эрсдэлийг 0,5 хувь хүртэл бууруулдаг /1000 төрөлт тутмын тав/

– 35-аас доош насны эмэгтэйчүүдийн хувьд сүүлийн төрөлтөөсөө зургаан сарын дотор жирэмсэн болох нь хүүхэд дутуу төрөх магадлалыг 8,5 хувьд хүргэдэг /1000 төрөлт тутмын 85/. Харин 18 сар хүлээсэн тохиолдол эрсдэл 3,7 хувь хүртэл буурдаг байна.

Гэр бүл төлөвлөлт муу байдгаас үүдэлтэйгээр жирэмслэлт хоорондын зай ойр байх нь залуу эмэгтэйчүүдэд илүү түгээмэл тохиолддог. Хүүхдээ хэзээ төрүүлэх эсэх нь хүмүүсийн өөрсдийнх нь сонголт боловч эх, хүүхдийн эрүүл мэндийн төлөө сүүлийн төрөлтөөсөө хойш ядаж нэг жилийн дараа жирэмсэн болохыг судлаачид зөвлөж байна.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж