Хаан Банк шинэ автомашины лизингийн нөхцөлөө сайжрууллаа

Хуучирсан мэдээ: 2015.01.28-нд нийтлэгдсэн

Хаан Банк шинэ автомашины лизингийн нөхцөлөө сайжрууллаа

ХААН Банк, Таван Богд ХХК-тай хамтран Монголд анх удаа зээл төлөлтийн хамгийн урт хугацаа, бага хүүг санал болгож байна.

Тодруулбал, Таван Богд ХХКомпанийн оруулж ирж буй шинэ автомашиныг урьдчилгаа төлбөргүй, 1.5-1.75  хувийн хүүтэй 1-5 жилийн хугацаатай авах боломжийг ХААН Банк харилцагчиддаа  олгож байна.  Та бүхэн дээрх зээлийн таатай нөхцөлөөр Таван Богд  компанийн борлуулж буй бүх төрлийн шинэ автомашинаас хүссэнээ сонгож, худалдан авах боломжтой. 

Ийнхүү та бүхэн зээлийн хамгийн таатай нөхцөлөөр шинэ автомашинтай болох боломжтой боллоо.  Шинэ автомашины лизингийг ХААН Банкны орон даяар байрлах бүх салбар нэгж болон Таван Богд ХХКомпанийн Тоёота, Фольксвагенийн албан ёсны худалдааны төвөөс газар дээр нь судлуулах боломжтойг дуулгахад таатай байна.

Монгол түмний уламжлалт  сар шинийн баяраараа шинэ автомашинаар гоёж, сар шинэдээ сайхан шинэлээрэй.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж