"Торгоны зам" олон улсын загварын долоо хоног ирэх сард болно

Хуучирсан мэдээ: 2018.11.02-нд нийтлэгдсэн

"Торгоны зам" олон улсын загварын долоо хоног ирэх сард болно

"Торгоны зам" олон улсын загварын долоо хоног ирэх сард болно
Silk Road International Fashion Week (PRNewsfoto/Huoerguosi Mojie Culture Media C)

БНХАУ-ын “Нэг бүс-Нэг зам” эдийн засгийн хөтөлбөрийн хүрээнд “Торгоны замын олон улсын загварын долоо хоног” 2017 оноос эхлэн зохион байгуулагдаж ирсэн. Тус тэмцээн энэ жил БНХАУ-ын Шиань хотноо арванхоёрдугаар сарын 6-10 хооронд болох гэж байна.

Өнгөрсөн жил тус тэмцээнд 15 улсын 71 эрэгтэй, эмэгтэй загвар өмсөгчид оролцсоноос Монгол Улсын эмэгтэй загвар өмсөгч Н.Нандиа шилдэг 10-т, эрэгтэй модель Э.Энхтүвшин International Super Model шагналын эзэн болсон ажээ. Мөн шүүгчдийн бүрэлдэхүүнд "Mongolian International Model Association"-ийн тэргүүн  А.Уянга нар багтаж, улс эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөсөн билээ.

Энэ жилийн "Торгоны замын олон улсын загварын долоо хоног"-т Монгол Улсаа төлөөлөн оролцох загвар өмсөгчдийн сонгон шалтгаруулалт "Mongolian International Model Association" агентлаг дээр болж байгаа ажээ.

“Торгоны зам” олон улсын загварын долоо хоногт оролцож буй моделиуд дэлхийн нэр хүндтэй, шилдэг дизайнеруудын зохиосон хувцсыг өмсч, амилуулдгаараа онцлог аж. Тус тэмцээнд түрүүлсэн моделиуд Азийн Олон улсын супер модель шагналтан болохоос гадна олон улсын загварын агентлагуудтай хамтран ажиллах, нэр хүндтэй загварын шоунд уригдан оролцох боломжтой болдог юм байна.

А.АНИР

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж