“Хэрэглээний математик 2018” эрдэм шинжилгээний хурал болно

Хуучирсан мэдээ: 2018.11.02-нд нийтлэгдсэн

“Хэрэглээний математик 2018” эрдэм шинжилгээний хурал болно

Хэрэглээний математик, статистикийн салбарын “ХЭРЭГЛЭЭНИЙ МАТЕМАТИК 2018” хоёр дахь удаагийн эрдэм шинжилгээний хуралд эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтэн, багш оюутнууд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Тус эрдэм шинжилгээний хурал нь математик, статистикийн онол, практик, тэдгээрийн оновчлол, хэрэглээний асуудлуудаас гадна уур амьсгал, газарзүй, байгаль экологийн асуудлыг хэлэлцэж, мөн бусад салбарт тулгарч байгаа асуудлуудыг математик арга аргачлалаар үр ашигтай шийдвэрлэх, арга туршлагаа солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой.

ХӨТӨЛБӨРИЙН АГУУЛГА

Хэрэглээний математик, статистикийн салбар

Тооцон бодох математик

Дифференциал тэгшитгэл

Оновчлол, оновчтой удирдлага

Статистик, магадлалын онол

Бизнесийн математик, эрсдэлийн шинжилгээ

Хэрэглээний функционал анализ

Динамик систем

Логистик, үйлдлийн шинжилгээ

Аж үйлдвэрийн математик

Ус, цаг уур, цэвдэг судлалын салбар

Уур амьсгал, усны нөөцийн судалгаа

Гадаргын ус судлал

Агаар мандлын физик, химийн асуудлууд

Уур амьсгалын өөрчлөлт, түүний нөлөө

Хүйтэн болон био мандалд гарч буй өөрчлөлт

Байгаль, цаг уур, экологийн асуудлууд

Хэрэглээний уур амьсгал, хөдөө аж ахуй газар тариалангийн асуудлууд

Геоинженерчлэл, газарзүйн асуудлууд

Динамик системүүд /Агаар мандлын орчил урсгал; Уур амьсгалын систем; Хөрс-ургамал-агаар мандал систем/

Бүс нутгийн тоон загварчлал, симуляци, статистик хэрэглээ

Зохион байгуулагч: МУИС-ийн ХШУИС, Хэрэглээний математикийн тэнхим

Хурлын тов, байрлал:  2018 оны 11 дүгээр сарын 17, МУИС-ийн Төв номын сан 502

Хурлын илтгэлүүдээр ISSN индекс бүхий сэтгүүл гаргах ба оролцогчдод сэтгүүлд өгүүллээ хэвлүүлэх урилга илгээнэ.

УДИРДАМЖ

Татах (DOCX, 40KB)

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж