Согтууруулах ундаа хэрэглэсэн Японы нисгэгчийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2018.11.02-нд нийтлэгдсэн

Согтууруулах ундаа хэрэглэсэн Японы нисгэгчийг баривчилжээ

Согтууруулах ундаа хэрэглэсэн Японы нисгэгчийг баривчилжээ

Японы нисэх онгоцны ахмад 42 настай Кацүтоши Жицүкава аравдугаар сарын 28-ны өдөр Лондонгийн “Heathrow” нисэх буудал дээрээс  баривчлагджээ. Учир нь тэрбээр согтууруулах ундаа хэрэглэсэн байв. Автобусны жолооч онгоцны ахмадаас согтууруулах ундаа үнэртэж байгааг мэдээд цагдаад хандсан хэмээн Японы “NHK” телевизэд ярилцлага өгчээ. Автобусны жолоочийн мэдээлсний дагуу цагдаа нар Жицүкаваг саатуулан тусгай төхөөрөмжөөр түүнийг шалгахад 100 мл цусан дахь спиртийн хэмжээ 189 мг гарсан байна. Хуулийн дагуу онгоцны нисгэгчдийн цусан дахь спиртийн хэмжээ 20 мг-аас хэтрэх ёсгүй юм.

Лондон-Токио чиглэлд нисэх гэж байсан “Boeing 777” онгоц хөөрөхөд ердөө ганцхан цаг үлдсэн байжээ. Жицүкава үнэнээ хүлээсэн бөгөөд түүний шүүх хурал арван нэгдүгээр сарын 29-нд Англи улсад болно.

“Japan Airlines” компани пүрэв гаригт /2018.11.01/ алдаа гаргасан нисгэгчийн өмнөөс уучлалт гуйж, онгоцны буудлууд дээрх согтууруулах ундаа илрүүлэх төхөөрөмжүүдээ шинэчилж, нислэгээс 12 цагийн өмнө согтууруулах ундаа хэрэглэхийг зөвшөөрдөг байсан журмаа 24 цаг болгож сунгахаа мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж