86 сая ам.долларын санхүүжилттэй гэрээнд гарын үсэг зурлаа | News.MN

86 сая ам.долларын санхүүжилттэй гэрээнд гарын үсэг зурлаа

Хуучирсан мэдээ: 2018.11.02-нд нийтлэгдсэн

86 сая ам.долларын санхүүжилттэй гэрээнд гарын үсэг зурлаа

Азийн хөгжлийн банк болон Монгол Улсын Засгийн газар сэргээгдэх эрчим хүчний төвлөрсөн бус хангамжийн системийг Монголд анх удаа хөгжүүлэх мөн татварын зохицуулалт, төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагыг мэдээлэл , харилцааны технологи ашиглан сайжруулах зорилго бүхий нийт  85.6 сая ам.долларын санхүүжилттэй хоёр зээл, хоёр буцалтгүй тусламжийн гэрээнд өнөөдөр /2018.11.02/  гарын үсэг зурлаа.

Гарын үсэг зураг ёслолд Монгол Улсыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Азийн хөгжлийн банкыг төлөөлөн  Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен нар оролцов. Мөн Эрчим хүчний яам болон Татварын ерөнхий газрын төлөөлөгчид оролцсон юм.

Тус хоёр төслийг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, нүүрсхүчлийн ялгаруулалтыг бууруулах болон төрийн санхүүгийн ашиглалт, удирдлагын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч  хэрэгжүүлж буй хүчин чармайлтад  дэмжлэг үзүүлнэ хэмээн Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен тодотгосон юм.  Тэрбээр энэ талаар хэлэхдээ  “Дээрх хоёр төсөл нь улс орны өмнө тулгамдаж байгаа нэн чухал асуудлыг Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран шийдвэрлэхээр амжилттай ажиллаж байгаагийн тод жишээ.   “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх” төслөөр баруун бүсийн аймгуудад сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэн агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж байгаа Засгийн газрын хүчин чармайлтыг дэмжин төслийн хүрээнд алслагдмал амьдарч байгаа 260 мянган иргэнийг цэвэр бөгөөд найдвартай эрчим хүчээр хангаснаар тэдний эрүүл мэнд, амьжиргаанд дэмжлэг үзүүлэх юм.  Харин хоёрдахь нь буюу “Төсвийн санхүүгийн удирдлагын ил тод, үр ашигтай байдал” төслөөр  татварын удирдлага, төсвийн хөрөнгө оруулалтын  үйл ажиллагааг олон улсын сайн туршлагад нийцүүлэн сайжруулснаар төсвийн санхүүгийн удирдлагыг ил тод үр ашигтай болгон иргэдэд хамгийн их үр өгөөж авчрах төслүүдийг эрэмблэхэд нь дэмжлэг үзүүлнэ” гэлээ.  Уг төслийг  25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх юм байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Энэ хоёр төсөл нь нийтдээ 85.6 сая ам.долларын санхүүжилт юм. Төслийн санхүүжилтээр манай улсад нэн чухал бүтээн байгуулалтын ажлуудыг хийх боломж бүрдлээ.  Төслийн үр өгөөжийг нэмэгдүүлж амжилттай хэрэгжүүлэхэд бид гол анхаарлаа хандуулж ажиллана” гэсэн юм.

“Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд нар болон салхины эрчим хүчийг ашиглах, цэнэгт хураагуурын дэвшилтэт технологи, эрчим хүчний удирдлагын систем бүхий нийт 41 мегаваттын хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний төвлөрсөн бус хангамжийн системийг хөгжүүлэх ажлууд хийгдэх аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2018-11-02 174.203.16.132

Salhiar sergergddeg erchim huch mongold heregtei u?

Avatar

Zochin 2018-11-02 37.173.178.122

Ene huuhen garaa sain ugaasan bh daa daraan sejegleed

Avatar

Зочин 2018-11-02 64.119.20.211

МАН-ынхан 2020 оны сонгуулийн мөнгөтэй болж авлаа даа!!!!

Avatar

Шинэ Монгол 2018-11-02 64.119.16.102

Монгол дээл ямар гоё зохио вээ

Avatar

Ард олон 2018-11-02 64.119.25.138

Зээл тусламж авахаа боль боль өөрсдөө хуваагаад шидчихдэг болсон байна дараа нь татвараа нэмж биднээр төлүүлнэ яршиг цаашаа

Avatar

ЗОЧИН 2018-11-02 43.228.128.22

ЭНЭ ИХ ЗЭЭЛ ТУСЛАМЖ ХААШАА ОРООД БАЙНА АА. ҮР ДҮН ХАРАГДАЖ БАЙГАА ЮМ АЛГА АА. МОНГОЛ УЛСЫН САН ХӨМРӨГ ЁРООЛГҮЙ БОЛЦИЙМУУ. ЯДАЖ ТҮҮХИЙ ЭДИЙН ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ.

Avatar

Зочин 2018-11-02 112.72.9.150

Үр ашиггүй зээл, төсөлийг зогсоох хэрэгтэйшдээ.

Avatar

Zochin 2018-11-02 202.70.44.46

Ashigtai ashigguig ni chi meddiimuu ats min!!!

Avatar

Зочин 2018-11-02 103.26.194.196

NEG GARARA AVAD NUGO GARARA HULGAILDAG HUMUST UGUD HEREG BAINU

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж